ЗөвлөгөөЭрүүл мэнд

Цусан дахь сахарын хэмжээг багасгах ардын уламжлалт аргууд

Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм. Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихэсч, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.

Чихрийн шижингийн илрэх шинж тэмдэгүүд нь:

  • Ам цангах, хатах
  • ойрхон шээх
  • ядарч сульдах, турах
  • шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
  • хараа муудах
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах

1. Сүү болон зөгийн жилийтэй анагаах жор: арван өдрийн турш унтахаасаа өмнө стакан бүлээн сүүнд 15 дусал зөгийн жилий ханд дусааж ууна. Энэ эмчилгээг жилд хоёр удаан хийж болно.

2. Тослог хоормог/кефир, цинамонтой анагаах жор: хоёр долоо хоногийн турш хоолноос хагас цагийн өмнө өглөөдөө стакан аарц дээр нэг цайны халбага нунтаг цинамон хийж ууна.

3. Овьёосны чанамал сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ: нэг хоолны халбага үрийг стакан усанд хийж 15 минут зөөлөн галаар буцалгана. Хандыг хөргөж шүүгээд өдрийн турш 3 хувааж ууна.

4. Үхрийн нүдний навчтай цай: овоолон хатаасан үхрийн нүдний навчийг буцлам усанд хийж хандална. Уг цайг тогтмол ууснаар цусан дахь сахарын хэмжээг тогворжуулж чадна.

5. Нэрсний навчны ханд: нэг хоолны халбага навчийг нунтаглаад хоёр стакан буцалсан усанд хийж хэдхэн минут буцалгаж хэдэн цаг хандална. Хоолноос хагас цагийн өмнө тал стаканаар ууна.

6. Цикорийн ханд: цикори нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж байгааг шинжлэх ухааны судалгаагаар баталж чадсан. Тиймээс уг ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэхийг эмч нар зөвлөжээ.

Ардын уламжлалт жороос гадна эрүүл мэндээ дэмжихийн тулд хоолны зөв дэглэм баримтлах ёстойг мартаж болохгүй (гурилан бүтээгдэхүүн, амттан, өөх тос ихтэй, давсархаг хүнснээс татгалзана) – шош, буудайн төрлийн хоол хүнс түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.