ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хaршилaa байгалийн аргаар эмчилэх арга

Х а р ш л ы г бүрэн эмчилнэ гэдэг маш эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг х а р ш л ы н эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.1. Алимны цуу

Алимны цуу бол х а р ш л ы н шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, с а л с т ы н (н у с н ы) үйлдвэржилтийг бууруулдаг учраас х а р ш и л хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах э р х т н ү ү д э д эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр г э м г ү й эд байгаа биз?
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 т а с а л ж ууна. Алимны цуу нь Далай ээж зах болон томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.
2. Халгайтай цай

Х а т г а д а г л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч нь биеийн х а р ш и л хөдөлгөгч гол х ү ч и н  зүйл болох х и с т а м и н үйлвдэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн ц у с н ы  д а р а л т бууруулах, үе мөчний ү р э в с э л д халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл х а р ш л ы н шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.
3. Пробиотик

Х а р ш и л бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж х а р ш л ы н шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал, жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид х а р ш и л т а й болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
4. Улаан сонгинотой ус

Сонгинод q u e r c e t i n  хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн х и с т а м и н ы үйлдвэржилтийг бууруулж, х а р ш л ы н шинж тэмдгийг намдаадаг байна. Q u e rc e t i n нь мөн ү р э в с л и й г бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.
5. Х а р ш л а а  аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын х а р ш и л т а й бол):

-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд чинь наалдсан ургамлын тоосонцорыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.