ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өлсөх мэдрэмжийг үгүй хийх шалгарсан 10 арга

Хоолны дэглэм барьж буй охид, бүсгүйчүүд тэвчээp алдран хааяа түүнийгээ зeрчих нь бий. Тэгвэл яаж ч хичээгээд дэглэм барьж чаддаггүй хүмүүст зориулаад бид хоолны дуршил бууруулaх шалгарсан 10 аргыг танилцуулъя. Хоолны дуршил бол зөвхөн өлссөн үед хaмaaралтай асуудал биш бөгөөд сэтгэл санааны байдал ямар байхаас шалтгаалж өөрчлөгддөг юм байна. Тиймээс идсэнийхээ дараа биш, идэхээсээ өмнө сайтар тунгаахыг зөвлөе.

Шингэн зүйл их уу – Гэдсээ шингэнээр дүүргэх юм бол өлсөх мэдрэмж тэр дороо л алга болно.

Зөв өнгө сонго – Аль болох шар, улаан өнгөнөөс татгалзаж цэнхэр юм уу, хар өнгөтэй орчин бүрдүүлээрэй.

Хүүхэд насаа сана – Хүүхэд байх даа тоглодог байсан шиг юм идэж байгаа дүр эсгэх юм бол өлсөглөн мэдрэмж бага ч болов дарагдана.

Амтлагчаас татгалз – Бүх төрлийн амтлагчууд хүний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Тиймээс хоолондоо амтлагч битгий хийгээрэй.

Алхах – Шотландын эрдэмтэд хоолны өмнө 10-15 минут алхах нь хоолны дуршил бууруулдаг болохыг тогтоожээ.

Төсөөллөө ашигла – Хоол идэхийн өмнө өөрийгөө нарийхан, гуалиг байна гээд төсөөлөөд үз. Тэгэх юм бол их идэх хүсэл төрөхгүй.

Өглөөний цай – Өглөөний цайндаа тараг, сүү, бяслаг зэргийг түлхий хэрэглээрэй. Тэдгээр нь хүний биеийг бүхэл өдрийн турш тэтгэхээс гадна таргалуулах үйлчилгээ багатай.

Зөв дэглэм – Дэглэм барина гэдэг байнга өлсгөлөн явна гэсэн үг биш. Харин өөрийн хоолны дуршлыг бууруулахын тулд цадталаа биш, гэдсээ дундуур байлгахаар хооллох хэрэгтэй. Тэгвэл та өлсөхгүйн дээр илүү үр дүнтэй жин хаяна.

Өдөрт таван удаа хоолло – Өдөрт бага хэмжээгээр таван удаа хооллох юм бол та өлсөх талаар бодохоо болино.

Шанцай болон ваниль үнэрлэ – Өлсөөд байвал шанцай боло ваниль үнэрлээрэй. Тэр дороо л цадсан мэт мэдрэмж төрнө.

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.