ЗөвлөгөөЭрүүл мэнд

Бага унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байх магадлалтай

Шөнө зургаа буюу түүнээс бага цаг унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй гэж АНУ-ын судлаачид хэллээ. Нойр бидний эрүүл мэндэд чухал болохыг судлаачид эртнээс мэдэгдсээр ирсэн юм. Сайн унтаж амарч чадаагүйн улмаас у ж и г ө в ч и н тусч, дархлаа с у л р а н ө в ч и н д өртөмтгий болж, тэр ч байтугай цаг бусаар н а с б а р а х эрсдэл нэмэгддэг байна.АНУ-ын “Sleep” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан нь нойр бидний эрүүл мэндэд ямар чухал болохыг нотлон харууллаа.

“Хангалттай унтаж амарч чадахгүй байх нь эрүүл мэндэд маш с ө р ө г нөлөөтэй” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн с э т г э ц и й н э м г э г судлалын дэд профессор, судалгааны багийн ахлагч Арик Пратер хэлэв.

Уг судалгаанд оролцсон насанд хүрсэн 164 хүнийг эмчийн үзлэгт хамруулж, тэднээс ярилцлага болон санал асуулга авсан байна. Судалгаа хоёр сар үргэлжилжээ.

Шөнөдөө зургаа хүрэхгүй цаг унтдаг хүмүүсийг долоогоос дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад ханиад хүрэх магадлал 4.2 дахин илүү байсан бол тав хүрэхгүй цаг унтдаг хүмүүс ханиад хүрэх магадлал 4.5 дахин өндөр байжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.