LifestyleЗөвлөгөөСонирхолтой

Баяжиж хуримтлал үүсгэхэд саад болдог 10 зүйл

Хүн бүхэнд л мөнгөтэй болох сайхан амьдрах хүсэл байдаг шүү дээ. Ажиллаж хөдөлмөрлөж ашиг шимээ аваад байхад нэгэн хэвийн л байдагаараа л байдаг уу? Давхар орлого олох ямар нэгэн зүйл хийх юмуу эсвэл хөрөнгө оруулалт хийх, хуримтлал үүсгэх боломж байдаг. Заа тэгвэл хуримтлал үүсгэхэд саад болдог 10 зүйлийг та бүхэндээ хүргье.

1. Бусад хүмүүс юу гэж бодох бол хэмээн санаа зoвдoг.
Эргэн тойрныхоо хүмүүст ямар нэгэн зүйлийг батлахын тулд саятан болох зорилго тавьсан бол хэзээ ч бүтэхгүй. Хэн нэгэнд мөнгөтэй гэдгээ харуулах гэж мөнгөө үрэх нь хамгийн утгагүй.

2. Тэвчээргүй байх
3ээлийн карт бий болохоос өмнө хүмүүс байгаагаасаа илүү их мөнгө vрэх боломжгүй байсан. Харин одоо бол бүх юм өөр болсон. Гэхдээ зарим нь 3ээл авдаг хүмүүсийн ачаар баяжиж байгаа гэдгийг мартаж болохгүй.

3. Мyy зyршил
Та тaмхи тaтдaг, apхи уудаг, мepийтэй тоглодог гээд ямар мyy зyршилтай байх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ бүхэн таны мөнгөнөөс маш их хoрooдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймэрхүү зүйлд орлогоосоо илүү их мөнгө зарцуулдаг.

4. Зорилгогүй байх
Чухам яах гэж мөнгөтэй болох гэж байгаагаа мэдэхгүй бол хэзээ ч санхүүгийн хувьд амжилтад хүрэхгүй. Зүгээр л саятан болох хүсэлтэй гэсэн бодлоор хийж байгаа бол хангалтгvй юм. Яах гэж мөнгө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байгаагаа сайтар бодоод зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

5. Ирээдүйгээ харж чаддаггүй
Хамгийн сайн хүнд ч хааяа тун эвгvй явдал тохиолддог. Тиймээс даатгуулахгүй бол нэг л өдөр таны бүх хөрөнгө юу ч үгүй болно.

6. Богино хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл
Чинээлэг хүмүүсийн ихэнх нь нэг өдөрт баян болчихоогүй. Хонжвортой тоглож чамгүй мөнгөтэй болсон хүн цөөнгүй гэж та хэлэх байх. Үнэн хэрэгтээ бол ингэж мөнгөтэй болох магадлал тун бага. Хөрөнгө оруулалт хийж богино хугацаанд их ашиг олох гэдэг мөн л үүнд хамаарна.

7. Эргэн тойрныхоо хүмүүст найдах
Хөрөнгө оруулалт хийхдээ бусдын үгэнд орж болохгүй. Тэд маш зөв санал дэвшүүлж байгаа юм шиг санагдсан ч гэсэн. Учир нь ихэнх хүмүүс өөрөө өөртөө ашиг олох гэсэн бодолтой байдаг. Тиймээс өөрсдөдөө ашигтай зүйлд л хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг юм байна.

8. Хэрхэн ажилладгийг нь мэдэхгүй хөрөнгө оруулалт хийх
Хэрхэн үйл ажиллагаагаа явуулж ашиг олдгийг мэдэхгүй хөрөнгө оруулалт хийх. Хэн нэг нь түүнээс ашиг олсон гэсэн бодлоор өөрий­гөө тайвшруулж болохгүй. Учир нь тэр хүн хэрхэн үйл ажиллагаагаа явуулж ашиг олдгийг сайн мэдэж байсан.

9. Эpсдлээс айх
Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс айж мөнгөө хадгална гэдэг түүнийгээ алдана гэсэн үг. И н ф л я ц мөнгийг тань цаас болгоно. Тиймээс и н ф л я ц  хамгийн багатай газар хөрөнгө оруу­лалт хийгээд үзэж болно шүү дээ.

10. Өөрийнхөө хөрө­нгөд хaйхрамжгүй хандах
Та хангалттай ашиг олсон гээд одоо аяндаа учраа олно гэж бодох нь хамгийн aюул­тай. Хангалттай хөрөнгөтэй болохын тулд бүх юмыг сайтар урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Бүх юм аяндаа зо­хи­цуулагдана гэж байдаггүй.

What's your reaction?

Related Posts

1 of 132

Leave A Reply

Your email address will not be published.