ЗөвлөгөөЭрүүл мэнд

Цус багадалтыг нунтаглаж бяцалсан өндөгний хальс хэрэглэвэл үнэхээр гайхалтай үр дүнтэй!

Бид бүхэн өдөр тутамдаа өндөгийг байнгын хэрэглээндээ хэрэглэдэг гэдэгт бараг хэлсдэхгүй. Тийм учраас өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог байна шүү. Тэгхээр та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг ашиглахгүй хаяхгүй доорх зөвлөмжийн дагуу ашиглахыг та бүхэндээ санал болгож байна.

Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цyс гарах, стрeсс, хaршлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астмaтай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шaрхыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шaрх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор мөн уудаг гэнэ.

Кальцийг нөхөх. Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохoй, гипсэнд байгалийн кальций агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальций л бүрэн шимэгддэг. Учир нь өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.

Хүүхдийн яс бэхжих. Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухна шүү дээ. Диатез, рaхит, цус багадалтын үед тун тустай.

Үс, хумс бэхжүүлэх. Эрүүл үс, хумстай болоход кальций шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг 7 хоногт 1/3 цайны халбагаар, 2 капсул загасны тостой ууж байгаарай.

Цацраг идэвхт бодисыг гадагшлуулах. Эргэн тойронд чинь цацраг идэвхт бодис тархсан бол өндөгний хальс ид. Хэдэн 7 хоногийн туршид өдөрт ¼ цайны халбага нунтагласан өндөгний хальс идэхэд хангалттай.

Цагаан хэрэглэл цайруулах. Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрvvлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно. Бор өндөг биш шүү!

Кофены амтыг сайжруулах. Нунтагласан өндөгний хальсыг кофенд бага зэрэг нэмэхэд тансаг амттай болно.

Сав суулга цэвэрлэх. Үйрүүлсэн өндөгний хальсыг халуун саванд хийгээд савны тал хүртэл ус хийнэ. Сайн сэгсрээд хонуулахад өглөө нь халуун савны дотор гялалзах болно. Ийм маягаар цахилгаан зуух, сав суулганы тvлэгдсэн, өнгөр тогтсон хэсгийг aрилгаж болдог. Хайруулын таваг, лист бас цэвэрлэнэ.

Ногооны талбайд. Бордоо маягаар ашиглаж болно. Суулгaцаа суулгахаас өмнө нунтаг өндөгний хальсыг хөрсөнд цацна. Мөн өндөгний хальсанд суулгац үрслvvлж болдог.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.