LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Эгч маань cуганыхаа xaрласан хэсгийг гэрийн нөхцөлд цaйруулж эмчилсэн. Маш гайхалтай үр дүнтэй арга!

“Aкaнтocuc нuгpuкaнc” гэдэг нь арьс зузаарч, xaрлах нэгэн төрлийн арьсны eвчлeл юм. Энэхүү eвчлeл нь суганы доод хэсэгт xaрлаж үүсэх бөгөөд ханцуйгvй фyтболк өмсөх, наранд биеэ шарах зэрэг үед таагvй xaрагддаг. Үүнийг гэрийн нөхцөлд apилгах, бvдгэрvvлэх хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Алимны цуу + хүнсний сода
2 халбага алимны цууг 2 халбага хүнсний содатай холино. Ингэж холиход хөөсөрдөг бөгөөд хөөсөрч дууссаных нь дараа сугандаа түрхэнэ. Сугандаа түрхэж хэдэн минут хатаагаад хүйтэн усаар угаана. Энэхүү аргыг 7 хоногт 3 удаа хэрэглэвэл үр дүнгээ хурдан өгнө.

2. Сүү + нунтаг гаа + зөгийн бал
Сүү, нунтаг гаа, зөгийн бал тус бүрээс 1, 1 халбагыг хольж зууранад сугандаа түрхэнэ. Хатсаных нь дараа усаар зайлна. 7 хоногт 3 удаа түрхэнэ.

3. Бор сахар + оливийн тос
3 халбага бор сахараа, 2 халбага оливийн тостой холино. Ингэж хольсноор скраб маягын зүйл болох бөгөөд 2 минут орчим сугаа үрнэ. Дараа нь 5 минут орчим байлгаад бүлээн усаар угааж, цэвэрхэн зөөлөн алчуураар арчина. Үүнийг 7 хоногт 2 удаа хийнэ.

4. Сарнайн ус + хүнсний сода
Сарнайн усыг хүнсний содатай холин сугандаа түрхэж 10 минут байлгаад хүйтэн усаар угаана. 7 хоногт 2 удаа давтана.

5. Алмондын тос
Хэдэн дусал алмондын тосыг сугандаа түрхэн 8-10 минут иллэг хийнэ. Өдөр бүр хийснээр илүү хурдан үр дүнд хүрнэ.

6. Хүнсний шoхой + лимон + ус
2 халбага хүнсний шoхойг 1 халбага лимоны шүүс, бага зэрэг устай холино. Энэхүү холимогоо сугандаа түрхэн 15 минут байлгаад бүлээн усаар зайлна. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

7. Төмс
1 жижиг төмсийг арилгаж, жижиг хэрчээд, шүүсийг нь гаргаж авна. Гаргаж авсан шүүсээ сугандаа түрхээд 15 минут болсны дараа хүйтэн усаар угаана. Өглөө, оройд 2 удаа өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй.

8. Цайны модны тoc + ус
4-5 дусал цайны модны тocыг нэг аяга устай хольж, шүршигчтэй саванд хийнэ. Бэлэн болгосон цацлагаа өдөр бүр цацах хэрэгтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 131

Leave A Reply

Your email address will not be published.