ЗөвлөгөөЗурхай

Үзмэрч Сийлэн : Хүнд муу санахгүй, мууг хийхгүй амьдарвал аз жаргалтай амьдарч чадна.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдрийн ярилцлагаар гэр бүл, хайр сэтгэлээс өөр сэдвээр зөвлөхөөр шийдлээ. Хүн яавал зөв амьдрах вэ? Яавал үйлийн үрээс хол байх вэ? Ийм асуулт олон хүнээс ирсэн тул нэгтгэн хариулт өгье.

Үүнд нэг л хариулт бий. Хэн нэгэнд төвөг удахгүй, хэн нэгнийг хохироохгүй, хэн нэгэнд хар муу санахгүй, муу муухайг хэлэхгүй байх юм.

Та өөрөө ямар боловсролтой, ямар хэмжээний хүн байх нь огт хамаагүй. Гагцгүү та хамт олонтой, өөрийн гэсэн хүрээлэлтэй, ганцаардахгүй, үргэлж инээж амьдарвал сайхан шүү дээ. Эцэс төгсгөлгүй өш хонзон, уур хилэнг орхи март. Бүх зүйл болоод өнгөрсөн.

Танд дайсан байдаг бол, та хэн нэгэнд дургүй бол аз жаргалтай байж л өшөөгөө авна. Тэд таныг зовлонтой амьдраасай л гэж санаж яваа. Хүслээр нь бүү болго. Бас нэг зүйл нь хэт мөнгөний төлөө байх хэрэггүй. Өөртөө тохирсон, өөрийн хүссэн ажилаа хийж, түүгээрээ мөнгө олж аялж, хүссэн газраа хүрч, юу хүсч байна түүнийгээ хий.

Хэн нэгэнд сэтгэлтэй бол хэл. Хаягдсан ч харамсахгүй шүү дээ. Тийм биш гэж үү. Инээж л амьдарч байвал тэр аз жаргал. Заавал аялал гэлтгүй, та юунаас таашаал авдаг юм, түүгээрээ амьдар.

Өндөр боловсрол, их мөнгө амьдрал биш. Үнэт хэрэглээ ч амьдрал биш, бүгд адилхан, та үнэтэй хувцсыг үнэтэй гээд насаараа өмсөхгүй нь лавтай. Таны хэрэглээг хангаж чадаж л байвал болох нь тэр. Хүссэн хүнтэйгээ уулзаж, хүссэн бүхнээ хийж, мөнгөнд баригдалгүй санаа амар амьдрах нь аз жаргал юм шүү. Гэхдээ байнга инээж, уурлахгүй байна гэж юу байхав.

Хүссэн үедээ сайхан уйл, орил, хашгич. Өөрийнхөөрөө бай. Олон хүн стандартад тааруулж амьдрах гэж залуу насаа зарцуулаад дараа нь харамссан тохиолдол маш их байна. Олон ч тийм хүнийг үзэж харж, засч явлаа. Танд ч бас асуудал байвал, үзлэг засал шаардлагатай бол надтай холбогдож өөрт тохирсон зөвлөгөөг авч болно.

Хэрэв та өөрийн гэр бүл, ноён нурууны зурлагаа үзүүлж, гэр бүлийн хүрээнд таарсан засал номд хамрагдахыг хүсвэл фэйсбүүкийн хайх хэсэг дээрээ Үзмэрч Сийлэн гэж бичин хайж хувийн чатаар нь холбогдон засалд орох боломжтой.

https://www.facebook.com/UzmerchSiilen 👈👈👈

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap