Зөвлөгөө

ТУРААХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙГЭЭС ГАДНА ДАРХЛАА ДЭМЖИХ, БИЕ ХОРГҮЙЖҮҮЛЭХ ЦАЙ!

Дархлаа дэмжиж, бие хоргүйжүүлж, өөх хайлуулж тураах үйлчилгээтэй шидэт цайгаа хийж уугаарай.

Найрлага:

  • 1.5 л. Буцалсан ус;
  • 2 хоолны халбага жижиглэсэн шинэхэн цагаан гаа
  • Нунтаг ногоон цай – 1 цайны халбага
  • 2 хоолны халбага шинэхэн нимбэгний шүүс
  • Зөгийн бал – амталгаагаар

Ногоон цайны сонголт нь таны сонголтоор. Ногоон цай нь цагаан гааны амтыг зөөлрүүлдэг.
1. Цагаан гаагаа нарийн жижиглэн хэрчинэ.
2. Халуун саванд бүх орцоо хольж буцалж буй усаа хийнэ. 30 минутын турш цагаа гаа, ногоон цайгаа хандлахыг хүлээж байгаад ууж хэрэглэнэ.
Өдрийн турш хэрэглэхийг зөвлөж буй хэмжээ 1.5 литр.

Өглөө кофе ууж болох ч өдрийн турш цайгаа ууна. Цагаан гаа нь тоник шинж чанартай, ногоон цай нь шээс хөөх үйлчилгээтэй тул унтахаасаа өмнө уг цай уухыг зөвлөдөггүй.

Өөх хайлуулах, даралт бууруулах, дархлаа дэмжих уг цай нь өдрийн турш таньд эрч хүч бэлэглэж сайхан мэдрэмж төрүүлж байх болно!
Бүгдэд нь амжилт хүсье, цайгаа уугаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.