Зөвлөгөө

Бие махбодид Д витамин дутагдвал ийм зүйл тохиолддог!

Д аминдэм нь бидний бүх биеийн ажлын бүтээмжинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг олон судалгаагаар баталгаажиж байна. Монгол хүн бүр Д аминдэм дутагдалтай байдаг. Энэ нь биднийг ноцтой өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байдаг!

Д аминдэмийн хангалтгүй хэмжээ нь хамгийн энгийн ханиаднаас эхлээд хорт хавдар хүртэл олон өвчний вирус тэгжээгдэх өсөж томорход нөлөөлж байна.
Витамин D нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, дархлааны системийг бэхжүүлж, бие махбод дахь бодисын солилцооны процессыг сайжруулдаг.

Д аминдэмийн дутагдал нь хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Судалгаагаар Д витамин нь бидний биеийн бүх эсүүд, булчин, яс, мэдрэлийн хувьд чухал болохыг баталж байна.

Д аминдэмийн дутагдал нь ясны сийрэгжилтийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хөдөлгөөний зохицуулалтыг алдагдуулж, биеийн хамгаалалтын функцийг эрс бууруулдаг. Хүүхдүүд мөн энэ витамины дутагдлаас болж зовж шаналж байдаг: маш бага насны хүүхдүүдэд рахит үүсч болно, ахимаг насны хүүхдүүдэд энэ нь сэтгэцийн болон бие бялдрын хөгжилд хоцрогдолд оруулж болзошгүй.
Статистик тоо баримтаас харахад манай гараг дээр нэг тэрбум гаруй хүн Д аминдэмийн дутагдалтай байдаг.

Бидний бие энэ витамины хэрэгцээнийхээ нөөцийг нарнаас болон хоол хүнсээр хоёр аргаар нөхөж чаддаг.

Нарны витамин Д

Vitamin D keeps you healthy while lack of sun. Yellow soft shell D-vitamin capsule against sun and blue sky on sunny day. Cure concept.

Нарны туяа арьсанд тусах үед бидний бие Д аминдэмийг идэвхтэй нэгтгэж чаддаг болохыг шинжлэх ухааны хэд хэдэн судалгаа баталж байна. Нарны цацрагийн үр ашгийг олон туршилтын тусламжтайгаар олж мэдсэн бөгөөд үр дүн нь гайхалтай юм! Цайвар арьстай хүн наранд 30 минут байсны дараа 200 ширхэг тахианы өндөг, 500 грамм лаазалсан сагамхай элэг идэхтэй ижил хэмжээний Д аминдэм биед үүсдэг.

Нарны Д аминдэм нь өглөө, оройн нар, тэнгэр үүлтэй үед, хувцасны цаанаас, шилээр дамжин, нарны тос хэрэглэх үед бие махбодид нийлэгждэггүй. Зөвхөн үеээс өмнөх цагийн наранд хүний арьсаар дамжин биед нийлэгжиж витамин Д авах боломжтой.

Бостоны Анагаах Ухааны Коллежийн профессор Майкл Холик практик судалгаа хийж, Үдээс өмнөх наранд шаардлагатай хэмжээний Д витамин авахын тулд ердөө 10 минут хангалттай болохыг олж мэдэв. Түүнээс гадна, үүний тулд бүх биеийг наранд шарах шаардлагагүй, зөвхөн гар, хөл байхад л хангалттай.

Хоол хүнснээс авах витамин Д


Амьтан болгон Д аминдэмийг биедээ үйлдвэрлэдэг тул Д аминдэмийн гол эх үүсвэр нь сүүн бүтээгдэхүүн, өндөг, өөхөн загас, сагамхай элэг юм.

Витамин Д дутагдсанаар биед элрэх шинж тэмдэг:

  1. Булчингийн өвдөлт
  2. Толгойн өвдөлт, толгой эргэх
  3. Халдварт өртөмтгий байх
  4. Ходоод гэдэстэй холбоотой асуудлууд
  5. Хөлс ихээр ялгарах
  6. Сэтгэлээр унах
  7. Ядарч сульдах
  8. Нуруу, үе мөчөөр өвдөх
  9. Шарх удаан эдгэрэх
  10. Яс хэврэгших
  11. Үс унах

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/140962/ © XopoM News

What's your reaction?

Related Posts

1 of 117

Leave A Reply

Your email address will not be published.