Зөвлөгөө

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой аспирин хэрэглэх эдгээр 10 заль мэхийг заавал сураарай!

Аспирин бол дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийн нэг юм. Энэ эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд хүмүүс эрүүл мэндийн янз бүрийн асуудалд хэрэглэдэг.

Энэ нийтлэлд бид таны амьдралыг өөрчлөх нь гарцаагүй аспирины хамгийн сонирхолтой 10 хэрэглээг танилцуулах болно!

1. Шавжанд хазуулсан тохиолдолд

Хэрэв та шавжанд хазуулсаны эсрэг а с п и р и н хэрэглэж байгаа бол энэ нь халдварыг бууруулахад тусална. Та 1 ширхэг а с п и р и н ы шахмалыг буталж усанд уусгахад л хангалттай. Хазуулсан газараа хөвөнд шингээж тавь, тэгвэл та нүд ирмэхийн зуур тайвшрах болно.

2. Суганы харалсан арьсыг гэрэлтүүлнэ

Суга, тохой орчимын арьс харлаж борлох нь маш түгээмэл байдаг. Хүмүүс өдөр бүр ийм гоо зүйн асуудалтай тулгардаг бөгөөд энэ нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг.
Аспирин танд энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална!

Зүгээр л 2 шахмал аспириныг буталж, хагас аяга бүлээн усанд уусгана. Уусмалыг суга, тохиой зэрэг боролсон хэсэг дээр түрхэнэ. Сайн үр дүн гарах хүртэл та энэ процедурыг өдөр бүр давтаж болно.

3. Хага арилгах үйлчилгээтэй

2 ширхэг аспирин шахмалыг бутална. Тэдгээрийг хэрэглэдэг шампунь дээрээ нэмнэ. Үсээ урьдын адил угаа. Энэ нь хага арилгахад тань туслах болно.

4. Батгыг арилгана


Аспирин нь с а л и ц и лийн хүчил агуулдаг тул өрөвсөлтэй арьсны асуудлыг шийдвэрлэхэд маш үр дүнтэй. 1 аспириныг бутална. Үүнийг хэдэн дусал усаар холино.
Унтахынхаа өмнө батга гарсан хэсэгтээ түрхээрэй. Өглөө нүүрээ хүйтэн усаар угаана. Орой бүр унтахынхаа өмнө энэ процедурыг давтана.

Арьс нь цочромтгой бол энэ аргыг бүү хэрэглээрэй! /Хугацааг нь богиноор хэрэглэж болно/

5. Таны цамцны хөлсний толбыг арилгана


Хувцсан дээр чинь хөлсний толбо байгаа бол аспирин танд туслах болно! 2 ширхэг аспирин шахмалыг бутална. Тэднийг хагас аяга бүлээн усаар холино. Энэ хольцыг толбо дээр түрхээд шөнөжин орхи. Өглөө ердийнхөөрөө угаана. Толбо алга болсон байх  болно.

6. Хөлийн улны хатуурсан арьсыг зөөлрүүлж, арилгана


Хэт их даралт, үрэлтийн улмаас хөлний арьсан дээр маш хатуу хэлбэрүүд үүсээд байгааг анзаарсан тохиолдолд үүнийг туршаад үзээрэй. Энэ бол нийтлэг асуудал бөгөөд эмчлэхэд маш хэцүү боловч аспирин танд тусалж магадгүй юм.
Та 7 шахмалыг буталж, нэг халбага нимбэгний шүүс нэмнэ. Хэрэв та хүсвэл бага зэрэг ус нэмж болно.
Энэ зуурмагийг хатуурсан арьсан дээр шууд тавиад хөлөө бүлээн алчуураар боож өгнө. Дараа нь тэдгээрийг гялгар уутаар гардуур нь боогоод 10 минут байлгана. Дараа нь хөлний хуурайгаар үрнэ. Эхний удаагын түрхэлтээр л таньд үр дүн нь мэдэгдэх ба та хүссэн үр дүндээ хүрэх хүрттэлээ энэ процедурыг өдөр бүр давтаж болно.

7. Нүүрний маск


Аспирин дээр суурилсан нүүрний маск нь арьсыг зөөлрүүлж, цэвэрлэхэд тусална. 5 ширхэг аспирин шахмалыг бутлаад 2 цайны халбага байгалийн тарагтай холбоно. Энэ маскыг нүүрэндээ түрхээд 20 минутын турш байлгаад. Дараа нь их хэмжээний усаар зайлж угаана. Үүний дараа бага зэрэг чийгшүүлэгч тос түрхээрэй. Уг процедурыг 2 долоо хоногийн турш давтах ёстой. Таны нүүрний арьс илүү зөөлөн, цэвэрхэн болсныг та анзаарах болно!

8. Ванны өрөөний цэвэрлэгээнд ашиглах


Манай ванн эсвэл угаалтуурын эргэн тойронд ихэвчлэн савангийн хөөс хуримтлагддаг. Энэ нь хатахаараа сайхан харагдахгүй бөгөөд арилгахад хялбар биш юм. Аспирин бидэнд энэ талаар тусалж чадна! Аспирины 5 шахмалыг буталж, шингэн цэвэрлэгчтэй холино.
Цэвэрлэхийг хүссэн газраа шүршээд 30 минутын дараа чийгтэй даавуугаар арчина.

9. Таны үсийг гялалзуулж өгнө


Цаг хугацаа өнгөрөх тусам бидний үс нарны туяанд гандаж өнгө нь өөрчлөгдөж байдаг. Аспирин нь үсээ эргүүлэн авахад тань туслах болно. 8 ширхэг буталсан аспирин шахмалыг 1 стакан усаар холино. Үсэндээ түрхээд 15 минут байлгана. Үүний дараа үсээ их хэмжээний усаар зайлна. Таны үс урьд өмнөхөөсөө илүү гялалзсан, торгомсог болно! Мөн хэрэглэж буй шампуньдаа буталсан аспирины 5 шахмалыг нэмж болно.

10. Таны цэцэгсийн насыг уртасгана


Сарнай цэцэг бэлгэнд авах гоё ч үхэж байгааг нь харах гунигтай байдаг. Аспириныг хэрэглэснээр шинэхэн хэвээрээ байх болно. Ваарандаа 1 буталсан аспирин нэмбэл ялгааг та анзаарах болно!

Аспирин бол зөвхөн өвдөлт намдаах эм биш юм! Энэ бол таны амьдралыг хөнгөвчлөх олон хэрэглээтэй гайхалтай эм тул эдгээр аргуудыг өнөөдөр туршаад үзээрэй!

Энэхүү хэрэгтэй зөвлөгөөг найзуудтайгаа хуваалцахаа мартуузай!

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.