Зөвлөгөө

Эрчүүдээс авсан судалгаагаар эмэгтэй хүний гарыг хамгийн түрүүнд хардаг гэсэн судалгаа байдаг. Гэрийн нөхцөлд салоны үйлчилгээг өөртөө хийгээрэй!

Гар бол эмэгтэй хүний гоо сайханы хамгийн том хэмжүүр юм​​. Хамгийн төгс маникюр ч гэсэн хуурай, үрчлээстэй гарыг гоё сайхан харагдуулж чадахгүй. Ийм асуудлыг даван туулахын тулд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, салоны үйлчилгээ авч байж болно.

Харамсалтай нь ийм үйлчилгээ байнга авах нь цаг хугацаа, мөнгө их хэмжээгээр шаардагна. Бид танд гараа залуужуулж, толигор, торгомсог байдлыг авчрах энгийн 5 жорыг санал болгож байна.

Шар айрагны залуужуулах ванн
Шар айраг нь арьсны гэмтсэн, хуурай арьсанд хэрэгтэй маш олон ашигтай бодис агуулдаг.

Хэрэг болох зүйлс:

  • шар айраг – 1 аяга;
  • Балжимгарав цэцгийн нунтаг – 50 гр. /дурын эмийн сангаас олох боломжтой/
    Шар айрагаа халааж дээр нь балжимгарав цэцгийн нунтагаа нэмж 15 минутын турш буцалгана. 15 минутын дараа савыг аваад найрлагыг бага зэрэг хөргөнө. Уусмал нь бүлээн байх ёстой ба гараа дүрээд 15 минутаас хэтрэхгүй байлгах ёстой. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа уг аргыг хэрэглэх юм бол үр нөлөө шууд мэдэгдэж гар хуурайших таталдсан мэдрэмжийг мартах болно.

Овъёосны банн

Хэрэг болох зүйлс:

  • ус – 150 мл;
  • овъёосны хальс – 50 гр;
  • оливын тос – 20 мл.
    Овъёос усаа хамтад нь хийгээд 10 минут буцалгаж, дараа нь оливын тос нэмнэ. Олив жимсний тосыг жожоба, маалинга эсвэл наранцэцгийн тосоор сольж болно. Үүссэн зуурмагыг сайтар хутгаж, бага зэрэг хөргөнө. Дараа нь 20 минут дүрээд дараа нь бүлээн усаар гараа зайлна.

Төмсний банн


Төмс нь гэрийн нөхцөл гоо сайхны маск бэлдмэл хийхэд зайлшгүй хэрэглэгдэх ёстой хүнсний бүтээгдэхүүн юм. Төмс нь маш олон ашигтай шинж чанартай байдаг.

Хэрэг болох зүйлс:

  • ус – 1.5 л;
  • төмс – 3 ширхэг;
  • оливын тос – 40 мл.
    Төмсийг угаана, гэхдээ хальсалж болохгүй, усанд хийж, буцалгана. Шөлийг цэвэр саванд хийнэ, бага зэрэг хөргөөд тос нэмнэ. Уг тосондоо гараа дүрээд 20 минут байлгасны дараа гараа угаана.

Содатой банн


Хүнсний сода нь арьсыг гуужуулах зөөлрүүлэх гайхалтай бүтээгдэхүүн.

Хэрэг болох зүйлс:

  • 1 хоолны халбага сода;
  • 1 литр буцалсан хөргөсөн ус.

Усандаа сода хольж, гараа уусмалд 15 минутын турш дүрнэ. Үүний дараа 36-40 градус хүртэл халаасан олив эсвэл ургамлын тосыг бага хэмжээтэй аваад арьсандаа түрхэж, сайтар үрж, бүрэн шингэхийг хүлээнэ үү. Хагас цагийн дараа үлдсэн тосыг салфеткааар арилгаж, дараа нь бага зэрэг тэжээлийн тос түрхэж болно.

Цардуулан ванн

Хэрэг болох зүйлс:

  • 1 литр буцалсан ус;
  • 1 хоолны халбага төмсний цардуул
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс

1 литр буцалсан усруу 1 халбага  төмсний цардуул нэмээд сайтар холино. Дараа цардуулыг цардуултай усан дээрээ 1 хоолны халбага нимбэгний шинэхэн шахсан шүүс нэмнэ.
Гараа 15 минутын турш дүрнэ, хуруу бүрт хөнгөн массаж хийхийг зөвлөж байна.
15 минутын дараа гараа тасалгааны температуртай усаар зайлж, 40 градус хүртэл халаасан оливын тосыг бага хэмжээгээр түрхэж массаж хийнэ. Хагас цагийн дараа гараа дахин зайлж, бага хэмжээний тэжээлийн тос түрхээрэй.

Гоо сайхан, залуу насны тод илэрэл болох гарны эрүүл мэнд таны гарт байна. Иймд та залхууралгүй гарны арьс арчилгаандаа цаг гаргаж байгаарай!!!

What's your reaction?

Related Posts

1 of 124

Leave A Reply

Your email address will not be published.