Зөвлөгөө

Арьсыг залуужуулах, чангалах эртний Япон арга. 5 хоногт чи өөрийгөө танихгүй!

Өндөр хөгжилтэй Япон орны бүсгүйчүүд өдөр тутмын арьс арчилгаандаа цаг хугацаагаар туршигдсан уламжлалт жороо байнга хэргэлдэг.

Эдгээр жорыг япончууд өнөөг хүртэл маш нарийн хадгалсаар ирсэн бөгөөд зарим гоо сайхны брэндүүд энэхүү үнэлж баршгүй өвийг ашиглаж чадаж байна.

Дараах аргын хамгийн чухал зүйл бол хэрэглэх дарааллыг сайтар дагаж мөрддөг гоо сайхны маск хийх энгийн бөгөөд боломжийн жорууд юм.
Гоо сайхны салонд курс эмчилгээнд явж байна гэж болдон хийх хэрэгтэй бөгөөд манай курс эмчилгээ нь 5 процедураас бүрдэх бөгөөд 5 өдрийн турш үргэлжилнэ. Та үүнийг сард 1-ээс ихгүй удаа давтаж болно.
Унтахаасаа өмнө процедурыг хийх нь дээр.

1-р өдөр – Цэвэрлэгээ
Арьсаа цэвэрлэхийн тулд сүү, овъёосны нунтагтай маск бэлдээрэй. 1/2 аяга нунтаг овъёосны будаа (кофе бутлуурын дотор бутлаж болно), 1 аяга бүлээн сүү холиж маск бэлэн болно. Маскийг нүүрэндээ түрхээд хагас цагийн турш  байлгаад дараа нь буцалсан усаар зайлна.

2-р өдөр – Гуужуулагч
Нүүрний арьсны үхэжсэн хэсгүүдийг гуужуулж, эрүүл цэвэрхэн арьсыг амьсгалуулахын тулд элсэн чихэр, сүүний холимог бэлдээрэй. Хагас аяга элсэн чихэрийг нэг аяга бүлээн сүү холино. Нэг төрлийн зутан болох хүртэл элсэн чихэрийг сүүгээр сайтар шингэлнэ.

Маскийг нүүрэндээ түрхээд хурууны үзүүрээр дугуй хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийнэ. Массажны шугамын дагуу хуруугаа хөдөлгөж 5-7 минутын турш массаж хийнэ. Дараа нь маскыг нүүрэндээ дахин 10 минут байлгана. Бүгдийг буцалсан усаар угаана.

3 дахь өдөр – Цайруулах
Арьс залуу харагдуулахын тулд жигд өнгөтэй байх ёстой. Үүний тулд цайруулах маск хэрэглэдэг. 1 стакан сүү, 5-7 ширхэг гүзээлзгэнэ, нэг хоолны халбага оливын тос авна. Гүзээлзгэнийг сүүнд хийж, хамгийн сул гал дээр тавьж, сүүг буцалтал нь унтгаарай. Сүүнээс гүзээлзгэнэ аваад, сэрээгээр нухаж нухаш гаргаад, нухаш дээрээ бүйлсний тос нэмээд бүгдийг сайтар холино. Үүссэн маскыг нүүрэндээ түрхээд 30 минут байлгасны дараа буцалсан усаар зайлна.
4 дахь өдөр – Чийгшүүлэгч 
Нүүрний арьсыг чийгшүүлж, уян хатан болгохын тулд сүү, шинэ өргөст хэмхээр маск бэлтгэнэ. 1-2 ширхэг өргөст хэмхийг (нүүрний хэмжээнээс хамаарч) холигчинд хийж бутална. Өргөст хэмхний нухашыг авч, өргөст хэмхнийг шүүнэ. Шүүж авсан өргөст хэмхэн дээрэээ 4 хоолны халбага халуун сүү нэмээд сайтар холино. Уг хольцыг нүүрэндээ түрхээд 20 минут байлгасны дараа буцалсан усаар зайлна.

5 дахь өдөр – Өргөх
Нүүрний хэлбэрийг чангалахын тулд сүү, зөгийн бал, өндөгний маск хийх хэрэгтэй. 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн бал хэрэг болно. Зөгийн балыг сүүтэй хольж, түүн дээрээ түүхий өндөг нэмээд үүссэн хольцыг сайтар холино. Нүүрэндээ түрхээд хатаана. Үүний дараа буцалсан усаар нүүрээ угаана.

Эдгээр нь таны арьсыг залуу, гэрэлтсэн харагдуулах маш энгийн маскууд юм. Хэрэв та үр дүнд нь инээмсэглэл нэмбэл бүх эрчүүд таны хөлд байх нь гарцаагүй.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.