Зөвлөгөө

НҮҮРНИЙ ИОГИЙН ХЯЛБАР ЭНГИЙН ДАСГАЛУУД

Нүүрний иог хийснээр тархи болон нүүрний цусан хангамж сайжиран, нүүрний өнгө сэргэж, нүүрний төрх зөв хэлбэртэй болдог. Нүүрний иогийг нүүрний булчингийн агших сунах чадвар дээр тулгуурлан хийдэг ба нүүрний булчин нь биеийн бусад булчингуудаас нарийн, жижиг байдаг тул нүүрний дасгал хийснээр богино хугацаанд хөгжиж хурдан чангардаг.

1. Хэлээ хамгийн уртаараа сунгаж гарган буцаан далд хийнэ. Хэл чинь өөрт чинь харагдаж байна. Бид үүнийг 10 удаа давтан хийнэ.

2. Нүдээ баруун, зүүн тийшээ тултал хараад урагшаа харна.Дараа нь дээшээ, доошоо хараад урагшаа харна. Дасгалыг 10 удаа давтах бөгөөд дасгал хийж байхдаа толгойгоо хөдөлгөхгүй.

3. Нүүрний бүх булчингуудыг дээд зэргээр чангалж, үрчийлгэж, нүдээ сайтар анина. Бид 10 удаа давтана.

4. Бид нүдээрээ чадахаараа том харж, хэлээ чадахаараа гаргаж нүүрний бүх булчинг аль болох чангална . Бид 10 удаа давтана.

5. Бид нүдээ аль том нээж, буцаан хаана уг дасгалыг хийхдээ хөмсгөө хөдөлгөөнгүй орхино. Бид 10 удаа хийдэг.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.