Зөвлөгөө

Нүдний эргэн тойрон дахь үрчлээс болон уутанцарыг ямар тос арилгадаг вэ!

Тос бол зовхины хамгийн сайн чийгшүүлэгч, үрчлээг арилгах, залуу насыг хадгалахад тусалдаг!

1. Нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгахад зориулсан зовхины тос нь өөрийнхөө төлөө санаа тавьдаг эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг. Нүдний эргэн тойрон дахь үрчлээсийг арилгах хамгийн энгийн арга бол оливын тос бүхий бүтээгдэхүүн юм. Зүгээр л нүүр цэвэрлэдэг хөвөнг тосонд норгоод нүдэн дээрээ 10 минут байлгаад авсны дараа хурууны үзүүрээр хөнгөн иллэг хийж болно. Хэрэв та  өөрт байгаа нүүрний 50 гр тосондоо Е витамины капсулаар нэмж хийж холиод нүдний эргэн тойрон дахь үрчлээний эсрэг тос бэлэн болно. Үүгээрээ тэжээлийн маск тавьж болно. Уг маскыг орой бүр түрхэж болох ба 5 минут байлгаад угаах шаардлагагүй, салфеткаар арчихад л хангалттай.


2. Нүдний эргэн тойрон дахь үрчлээнд цөцгийн тос ямар нөлөө үзүүлдэгийг хэн мэдэх билээ. Та доод болон дээд зовхинд цөцгийн тос түрхээд шөнийн турш байлгахад хангалттай. Энэхүү тос нь зөвхөн нүдний эргэн тойрон дахь үрчлээсийг арилгахаас гадна тэдгээрийн үүсэх магадлалыг буулгах болно. Цөцгийн тосыг баяжуулж болно. Эхлэхийн тулд балжимгарав цэцгийн нунтаг (1/2 хоолны халбагын) дээр 100 мл буцалж буй ус хийнэ, 15 минутын турш тагтай саванд хандалж. Уг ханднаасаа 2 хоолны халбагыг аваад 1 халбага хатуу цөцгийн тос холино. Та мөн 1 цайны халбага касторын тос нэмж болно. Дараа нь цөцгий болтол бүх найрлагыг нь холино. Нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгах бэлэн болсон тосыг өдөр бүр унтахын өмнө хэрэглэж, зовхи, нүдний буланг тосолно.

3. Эфирийн тосыг мөн нүдний эргэн тойрон дахь үрчлээсүүдэд өргөн хэрэглэдэг. Ийм тос нь биологийн идэвхи өндөр байдаг. Нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгах эфирийн тос нь тэдний молекулууд нь арьсны гүн давхаргад нэвтэрч, арчилж, тэжээж чаддаг тул илүү үр дүнтэй байдаг. Эфирийн тосны хувьд та тоорын тос, сарнайн тос, бүйлс болон бусад зүйлийг ашиглаж болно.

Эдгээр гайхалтай аргуудыг хэрэглэж, нүдний орчмын нимгэн арьсыг үрчлээсээс хамгаалаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.