Зөвлөгөө

Желатинтай нүүрний маск: нүдний доорх үрчлээс, хаван, хөхрөлтийг арилгана. Ботокс тариатай адил үр дүн үзүүлнэ!

Хамгийн сайн үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн өөрийн гараар бэлдээрэй!

Үнэ өртгийн хувьд хямд желатин маск нь гоо сайхны салон дахь үнэтэй үйлчилгээнээс доор орохгүй!

Желатинтай нүүрний маск ямар ашиг тустай вэ?

Желатин нь маш их коллаген агуулдаг арьсны уян хатан чанарыг хариуцдаг бодис. Желатинаас гаргаж авсан коллаген нь нимгэн, хөнгөн бүтэцтэй тул арьсанд амархан нэвтэрч, арьсны чийг бүрэн хангана. Эдгээр нь нас ахихад үүссэн арьсны өөрчлөлтийг удаашруулж, үрчлээг чангалж, нүүрний арьсны өнгийг сайжруулахад тусална.

Желатин маскнаас дараах үр дүнг олж авна.

  • Үрэвсэл, батга арилгахад тусалдаг;
  • Хар цэгүүдийг арилгана;
  • Арьсны нүх сүвийг гүн цэвэрлэнэ;
  • Үрчлээсийг гөлгөр болгодог;
  • Арьсны өнгө сайжирна;
  • Нүүрний хэлбэрийг чангална.
Желатин маск хийх жор

Энэхүү маск нь желатин ба глицеринийг хослуулсан бөгөөд энэ нь эрчимтэй чийгшүүлэх боломжийг олгодог бөгөөд үүний үр дүнд арьс өнгөлөг, уян хатан болдог.

Орц :

  • 1 ширхэг өндөгний цагаан;
  • глицерин – 1 хоолны халбага;
  • желатин – 2 хоолны халбага.

Хийх арга:

1. Бүлээн усанд 2 хоолны халбага желатиныг хийж дэвтээгээд дээр нь 1 хоолны халбага глицерин, 1 ширхэг өндөгний цагаанаа хийж сайтар холино.

2. Бүтээгдэхүүнийг арьсандаа жигд тарааж түрхэнэ.

3. 20 минутын дараа бүлээн усаар угаана.

4. Тэжээлийн тосоо түрхэнэ.

5. Долоо хоногт хоёр удаа маскаа хийж тавиарай. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд та 5 өдрийн турш орой бүр хийж болно.

Уг маскны үр дүн нь ямар ч ботоксоос илүү байхыг та харах болно!!!

What's your reaction?

Related Posts

1 of 117

Leave A Reply

Your email address will not be published.