Зөвлөгөө

Хүзүүний үрчлээс арилгах гайхалтай жор!

Харамсалтай нь олон эмэгтэйчүүд зөвхөн нүүр арчилгаанд анхаарлаа хандуулаад хүзүү, цээж хэсгийн арьс арчилгаагаа мартдаг. Хүзүү болон цээж хэсэг нь нүүрнээс илүү таны насыг тодорхойлдог. Үрчлээтсэн хүзүү нь хэзээ ч таныг гоё сайхан харагдуулахгүй.

Хүний зөөлөн, нимгэн арьстай хэсгүүд /нүүр, гар, хүзүү/ нь нар, салхины нөлөөн дор уян хатан чанараа алдаж байнгын гоо үзэсгэлэнтэй харагдах бүсгүйчүүд бидний мөрөөдлийг арилгаж байдаг.

Эхлээд арьс чийгээ алдаж, хуурайшиж дараа нь хөгшрөл тийн толбо эсвэл үрчлээс гарч ирдэг. Энэ үе шатанд анхны төлөвийг буцаах нь ердөө ч боломжгүй юм.

Хүзүү ба энгэр хэсгийн арьсыг анхааралтай, болгоомжтой арчлах хэрэгтэй, заримдаа нүүр эсвэл гарны арьснаас ч илүү сайн анхаарах хэрэгтэй байдаг. Гоо сайхны салонуудад тогтмол үйлчлүүлж маск тавиулах эсвэл  үнэтэй аппарат хэрэгсэлд их хэмжээний мөнгө зарцуулах боломжтой. Гэхдээ хямд үнэтэй гар хийцийн маск ашиглан гэртээ үүнийг хийх нь илүү хялбар байдаг.
Шууд залуужуулах, чангалах нөлөө нь хангалттай мэдэгдэхүйц биш байх магадлалтай ч гол зүйл бол маскыг тогтмол хийх тавьснаар үр дүн нь явцын турш танд илүү их мэдэгдэх болно.

Танд хэрэг болох зүйлс:

  • 100 грамм тослог цөцгий,
  • Өргөст хэмх,
  • Өндөгний шар,
  • Нэг халбага архи,
  • Хагас нимбэг ний шүүс

Өргөст хэмхийг халслахгүйгээр хэрчиж бүх орцын хамт холигчид хийж бүрэн хольсны дараа та үнэхээр гайхалтай маск хийж чадна. Эдгээр бүрэлдэхүүнүүдээр хүзүү, эгэм ний арьсанд жигд түрхэж хаттал нь хүлээсний дараа бүлээн усаар норгосон алчуураар арчиж авна.

Маскаа хөргөгчинд битүү саванд хадгалах нь чухал бөгөөд ямар ч тохиолдолд бохир гараар авч болохгүй!

Өргөст хэмх, нимбэгний шүүсний ачаар та одоо байгаа хөгшрөлтийн толбыг цайруулж, арьсыг мэдэгдэхүйц сэргээж чадна. Өөртөө анхаарал тавихыг хичээ, тэгвэл та үргэлж сайхан харагдах болно!

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.