Зөвлөгөө

Төрсний дараах сэтгэл гутралд нийт эмэгтэйчүүдийн 50-75% ордог. Шинж тэмдэг, Авах арга хэмжээ!

Дэлхий нийтээр “Төрсний дараах сэтгэл гутрал” гэдэг асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байна. Амьнаасаа илүү хайрлан төрүүлсэн үрээ гэмтээх, тэднийгээ орхиод амиа хорлох зэрэг сэтгэл сэрдхийлгэм хэргүүд ихээр гарах болсон.
Үүний шалтгаан нь сэтгэл гутралтай холбоотой байгааг судлаачид, сэтгэл зүйчид онцолж эхлээд байгаа учраас тэр.
ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ
Нийт эхчүүдийн 50-75 хувь нь хүүхдээ төрүүлсний дараа ямар нэг хэмжээгээр сэтгэлээр унадаг тухай судалгаа бий. Үүнд нөлөөлөх маш олон шалтгаанууд байдаг ч ерөнхийдөө жирэмсний есөн cap эхийн биед тогтмол өндөр хэмжээтэй байсан “ЖИРЭМСНИЙ ДААВАР”(Эстроген) гэнэт огцом буурснаас энэ нь үүдэлтэй юм.
Энэ даавар нь хүний сэтгэл хөдлөлд чухал нөлөө үзүүлдэг байна. Дааврын огцом бууралт, болон бусад нөлөөллүүдээс үүдэн эх:
  • цочромтгой
  • түргэн ууртай
  • бухимдуу
  • уйланхай
  • олон ааштай
  • нойргүй
  • гунигтай
  • зожиг ганцаардмал
  • хоолондоо дургүй эсвэл хэт их идэх
  • бэлгийн дур сонирхолгүй болох зэрэг өөрчлөлтүүд илэрдэг байна.
Ерөнхийдөө сэтгэл гутралыг 2 ангилж үздэг.
  1. “ХӨНГӨН” хэлбэрийн сэтгэл гутрал (baby blue) Энэ нь Ихэвчлэн төрсний дараах эхний хоёр долоо хоногт дээрх байдал илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн байдалдаа ордог байна.
  2. “ХҮНД” хэлбэрийн сэтгэл гутрал (postpartum depression) Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг.
АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
  • Сэтгэл гутралын талаар бодитой мэдээлэл, мэдлэгтэй байх,
  • Шинж тэмдгүүд эхэлсэн даруйд биеэ хянан захирахыг оролдох,
  • Сэтгэл санаа, мэдрэмжээ ойр дотнынхонтойгоо хуваалцах,
  • Хоол хүнсийг сонгохдоо: Нэр төрөл олонтой, тэжээллэг болоод амин дэмээр баялаг, өнгө өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх (Учир нь эдгээр нь хоолны дуршилд сайнаар нөлөөлж улмаар сэтгэл гутралыг засдаг)
  • Жирэмсэн байх үедээ хийж байсан дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлэх
  • Бүх зүйлийг ялангуяа гэрийн ажлыг ганцаар хийх гэж зүтгэлгүй бусдын дэмжлэг туслалцааг авч сурах
  • Найз нөхөдтэйгөө бага ч гэсэн цагийг өнгөрөөж, гадуур богино хугацаанд ч гэсэн салхилах
  • Өөртөө зориулан цаг гаргах, өөрийгөө тордож, дуртай сонирхолтой зүйлсээ хийх, үс зүсээ сайхан авч явах нь сэтгэл зүйн өөдрөг байдалд эерэгээр нөлөөлнө. (Төрсний дараа удаан хугацаагаар усанд орохгүй, ариун цэврийг сахихгүй байдал улам ч сэтгэл санааг доройтуулахад хүргэдэг)
Архи тамхинаас бүр мөсөн татгалзах
Нөхрүүдэд өгөх зөвлөмж: 💪🏻💪🏻
  1. Сэтгэл гутралаас эхнэрээ аврах бүхий л аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй
  2. Эхнэрийнхээ нуруунд байгаа ачааллыг хуваалцах, гэр ахуйн ажилд нь туслах
  3. Ямар их жин нэмсэн талаар, бас хэзээ эргэж хивэндээ орох талаар нь “ЯРЬЖ” хөндөхгүй байх
  4. Нөхөр хүн эхнэрийнхээ хамгийн сайн ярилцагч, сонсогч, дотнын найз нь байж чаддаг(төрсний дараа 30 хоног “ХӨЛ ХОРИХ” явдал нь эхийн сэтгэл санаанд хэрхэн сөргөөр нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодох)
  5. Ямар ч шалтгааныг хайлгүйгээр эхнэртээ гэнэтийн бэлэг барих, болзоонд урих гэх мэт “БҮТЭЭЛЧЭЭР” хандах
Учирч болох сөрөг үр дагаврууд:
  • Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхдэдээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх
  • Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх
  • Эхнэрийн сэтгэл гутралын даамжралт нөхөрт ч гэсэн нөлөөлөн гэр бүлийн “УУР АМЬСГАЛ” хүйтэн хөндий болох аюултай.
  • Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэтийн сэтгэцийн гүн эмгэгтэй болох Надад болон манай гэр бүлд энэ зүйл тохиолдохгүй гэж хайнга хандахгүй байхыг бүх ээжүүдэд зөвлөмөөр байна. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүст хандах нь таныг болоод танай гэр бүлийг учирч болох олон бэрхшээл, хүндрэлүүдээс хамгаалах болно.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.