Зөвлөгөө

Эрт үеийн цэвэршилтийг зогсоох боломжтой юу?

Эрт үеийн цэвэршилтийг зогсоох боломжтой юу?

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас нь 45-55 насны хооронд байдаг. АНУ-д гэхэд цэвэршилтийн дундаж нас нь 52 байдаг гэсэн хэдий ч зарим бүсгүйчүүдэд үүнээс эрт цэвэршилт явагддаг. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж насыг 49,5 гэж үзэж байгаа ч үүнээс эрт цэвэрших тохиолдол их байна.

Энэ нь зүрхний өвчин, ясны сийрэгжилтээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Цэвэршилт нь эмэгтэй хүний сарын тэмдэг ирэхээ больж, улмаар цаашид хүүхэд төрүүлэх боломжгүй болно гэсэн үг. 45 наснаас өмнө цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрч буй бол үүнийг эрт үеийн цэвэршилт гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр эмэгтэйчүүдийн 5 орчим хувьд эрт үеийн цэвэршилт нь байгалийн жамаараа болдог байна.

Эрт_үеийн_цэвэршилт явагдаж эхлэх нь яг ийм шалтгаанаас болсон гэдэг тодорхой шалтгаантай байдаггүй. Гэсэн хэдий ч дараах зүйлүүд нь эрт үеийн цэвэршилтэд нөлөөлдөг байна.

Үүнд:

  • Удамшил
  • Хромoсомын хэвийн бус байдал
  • Өндгөвч тайрах мэс засал
  • Умай тайрах мэс засал
  • Химийн эмчилгээ
  • Умайн хүзүүний хорт хавдрын дараа
  • Архаг ядаргааны хам шинж
  • Тамхи

Эрт_үеийн_цэвэршилт нь цэвэршилтийн өмнөх шилжилтийн үе бөгөөд сарын тэмдэг тогтмол бус болж, өөрчлөгддөг. 2 сардаа нэг сарын тэмдэг ирж, зарим үед 3-4 сар өнжих нь бий. Заримдаа эрт үеийн цэвэршилтийг өндгөвчний үйл ажиллагааны дутагдал гэж үзэх нь бий. Эрт үеийн цэвэршилт, өндгөвчний үйл ажиллагааны дутагдал нь 2 -уулаа эстроген багассантай холбоотой байдаг.

Эрт үеийн цэвэршилтээс хэрхэн урьдчилан сэргийлэх? Олон зүйлс эрт үеийн цэвэршилтэд нөлөөлөх боломжтой гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх тодорхой арга замыг тодорхойлох боломжгүй. Эрт үеийн цэвэршилтээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг та тогтмол аваарай.

Тамхи: Тамхины хэрэглээ хүний биеийн ихэнх систем, түүний дотор гормоныг сүйтгэдэг. Тамхи татдаг эмэгтэйчүүдийг тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад дунджаар 2 жилийн өмнө цэвэршилт явагддаг болохыг тогтоожээ.

Хоолны_дэглэм: Их Британид хийсэн судалгаагаар хоолны дэглэм болон эмэгтэй хүн цэвэршилтийн хооронд уялдаа холбоотой болохыг тогтоожээ. Буурцагт ургамал, тослог загас, шош зэрэг хоол хүнс нь цэвэршилт явагдах хугацааг уртасгах буюу ерөнхий байгалийн байдлаараа цэвэршилт явуулдаг бол гоймон, будаа гэх мэт хоол хүнс нь эрт үеийн цэвэршилтэд нөлөөлдөг байна.

Жин: Илүүдэл жинтэй, биеийн жингийн индекс өндөртэй эмэгтэйчүүдэд эрт үеийн цэвэршилт явагдах магадлал өндөр байдаг. Эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм барьж, жингээ хасахын тулд тогтмол дасгал хийх нь эрт үеийн цэвэршилтээс урьдчилан сэргийлэхэд тустай юм. Хэрэв та жингээ хасахаар төлөвлөж буй бол эрүүл аргаар тууштай дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын дэглэмийг баримтлаарай гэж зөвлөмөөр байна.

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.