Зөвлөгөө

Цагаан гааны цай: Бөөрний чулууг хайлуулж, элэг цэвэрлэх үйлчилгээтэй!

Цагаан гааны цай нь эрүүл мэндэд нэн тустай. Зарим нэг өвчнийг жирийн цагаан гааны цайгаар бүрэн эмчлэх боломжтой. Ямартай ч вирусын гаралтай өвчнийг дарна, жишээ нь ханиад томуу, хомхой. Зүрхний эрүүл байдлыг дэмжиж зүрхний шигдээсээс хамгаална. Цагаан гааг мөн толгойн өвчнийг дарах зорилгоор хэрэглэнэ. Цагаан гааны цайнд маш их хэмжээний а н т и ок с и д а н т агуулагддаг тул дархлааг сэргээж халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Цагаан гаатай цай нь цусны эргэлтийг идэвхжүүлж биеийг дулаацуулна, амин дэм, эрдэс бодисоор дэмжинэ. Мөн бие махбодийг хүчилтөрөгчөөр хангахад нөлөөлдөг байна.

Цагаан гааны цай бэлтгэхийн тулд танд хэрэгтэй болох зүйлс:

  • Цэвэр зөгийн бал;
  • 1/4 хоолны халбага турмерик;
  • 1/4 хоолны халбага нунтагласан цагаан гаа;
  • 1 аяга ус
    Цагаан гааны цай бэлтгэх энгийн арга: Буцалсан халуун 1 аяга усанд турмерик, нунтаг цагаан гаагаа хийж тагийг нь таглаад 15-20 минут байлгана түүн дээрээ зөгийн балаа нэмж хутгаад таны шидэт цагаан гаатай цай бэлэн боллоо.
    Та цагаан гаатай цайндаа янз бүрийн халуун ногоо нэмж болно. Жишээ нь ш а н ц а й, к а р д а м о н, хумс сармис. Цагаан гаатай цай нь сайн дулаацуулж, биеийн дулааныг хадгалж, эрч хүч, энерги өгдөг. Энэ цайг өдөр тутмын хоолондоо оруулахаа мартуузай!

What's your reaction?

Related Posts

1 of 124

Leave A Reply

Your email address will not be published.