Зөвлөгөө

Гэрийн гоо сайхны маск. Бид үнэтэй салонуудад мөнгө үрдэггүй!

Би болон миний охин гоо сайхны салоноор үйлчлүүлдэггүй. Гэртээ өөрсдийн гараар хийсэн маскны ачаар гоо үзэсгэлэн, мөнгө санхүүгээ хадгалж байна. Та бас яагаад туршаад үзэж болохгүй гэж. Гоо сайхны салон үйлчлүүлэх мөнгө, цаг хугацаагаа хэмнээд бас дээр нь илүү хөөрхөн болоорой.

Масканд орох найрлага:

  • 1 хоолны халбага желатин
  • 3 хоолны халбага зөгийн бал
  • 100мл г л и ц е р и н
  • Чимх ц е т и л с а л и ц и л ы н х ү ч и л (а с п и р и н)
  • 100мл хийжүүлээгүй рашаан

Бэлтгэх арга:

Өрөөний температурт желатиныг рашаан усаар хагас цагийн турш дэвтээнэ. Уг желатин дээрээ бусад хольцоо нэмээд жигд хэмнэлээр сайтар холино. Үр дүнд нь бид нэг сарын турш хангалттай хэрэглэх масктай боллоо. Маскаа хөргөгчний хөргүүрт тагтай шилэн саванд хадгалах хэрэгтэй. Мөн маскан дээрээ өөрийн дуртай үнэрт эфирийн тосноос хэдэн дуслыг нэмж өөрийгөө үнэрээр давхар эмчлээрэй.

Хэрэглэхийн өмнө шаардлагатай хэмжээний хольцыг гартаа эсвэл усан ваннд халаана. Орой унтахаас нэг цаг хагасаас хоёр цагийн өмнө нүүр, цээжний цэвэрлэсэн арьсанд (мөн гарт) түрхэж, 15-20 минут байлгана. Энэ маскыг угаах шаардлагагүй, үлдэгдлийг салфеткаар арилгаад унтаж болно. Мөн та хүсвэл нүүрээ бүлээн усаар угааж шөнийн тос юм уу эсвэл хөнгөн чийгшүүлэгч гель түрхээрэй.

Бид энэ маскыг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ тавьдаг бөгөөд энэ нь надад хангалттай. Үр нөлөө нь ялангуяа эхний хэрэглээний дараа мэдэгдэхүйц байдаг. Энэ маск нь нүүрний унжилтийг сайн чангалж залуужуулах үйлчилгээ нь илт байдаг.

Гоо сайхны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар желатин нь арьсны уураг, амин хүчлийн солилцоог сайжруулж, мэдэгдэхүйц чангалж, цайруулж, түүний нөхцөл байдалд сайнаар нөлөөлдөг. Зөгийн бал, г л и ц е р и н, а ц е т и л с а л и ц и л ын х ү ч и л нь желатины эерэг шинж чанарыг төгс нөхдөг. Тиймээс эрхэм бүсгүйчүүд ээ, гоо сайхны салоноор үйлчлүүлэхэд мөнгө үрэхгүй, өөрөө гоо сайхныг хий.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.