Зөвлөгөө

Таны үсний тослогтох хугацаа утсаж үс тань эрүүл, өтгөн болж хурдан ургана!

Гичний нунтаг нь үсний ургалтыг маш сайн өдөөгч гэдгээрээ эртнээс алдартай. Үүнээс гадна илүүдэл ө ө х и й г шингээж, арьсны цусан хангамжийг сайжруулж, ө ө х н и й булчирхайн ажлыг зохицуулдаг.
Гэсэн хэдий ч хуйхыг хуурайшуулахгүй, хага болон үсний хугарал үүсгэхгүйн тулд ийм хэцүү бүрэлдэхүүн хэсгийг зөв хэрэглэх ёстой. Хэрэв та харшилтай эсвэл мэдрэмтгий арьстай бол гичийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд олив эсвэл самрын тос, өндөгний шар, тараг нэмэх нь дээр.

Гичтэй үсний маск хийх жор

НАЙРЛАГА

  • 2 хоолны халбага гичийн нунтаг;
  • 2 хоолны халбага халуун ус;
  • 1 ширхэг өндөгний шар;
  • 2 хоолны халбага олив эсвэл бусад гоо сайхны тос;
  • 2 хоолны халбага элсэн чихэр;

Бүх найрлагыг нийлүүлж бүрэн холигдтол нь холино. Гич, элсэн чихэр бүхий үс ургуулах маскны хурц үнэрт дургүй бол өндөгний шаргүйгээр бэлтгэж болно. Өндөгний шарыг зөгийн балаар сольж болно.

ХЭРЭГЛЭЭ
Маскаас хэсэг хэсгээр нь авч хуйхнаас үсний үзүүр хүртэл нь түрхэж. Түрхсэний дараа гялгар уутан малгай өмсөж, толгойгоо алчуур ороож эсвэл ноосон малгай өмсөнө.


Маскийг 15 минутаас 1 цаг хүртэл байлгах шаардлагатай . Энэхүү маскыг анх удаа хийхдээ толгой дээр чинь гал гарч байгаа мэт санагдаж байсан ч дор хаяж 15 минут барихаа мартуузай. Энэ богино хугацаанд ямар ч хор хөнөөл гарахгүй, гэхдээ та аажмаар дасаж эхлэх бөгөөд маскаа 30 минут ба түүнээс дээш хугацаагаар барих боломжтой болох бөгөөд энэ нь илүү үр дүнтэй байдаг.

Долоо хоногт нэг удаа гичтэй үсний маск хий. Хэрэв таны үс маш их тослог бол долоо хоногт 2 удаа хийж болно, энэ нь т о с н ы шүүрлийг багасгахад тусална. Ерөнхий курс нь дор хаяж 1 сар байх ёстой.

Энэхүү маскыг хэрэглэснээр таны үс хурдан ургаж, өтгөн, торгомсог болно. Таны үс тослогтох хугацаа удааширч та үсээ байнга угаах шаардлагагүй болно.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.