Зөвлөгөө

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц, 3хан орцтой үрчлээний эсрэг гэрийн маск!

Япон эмэгтэйчүүд яагаад ийм наснаасаа залуу харагддаг юм бол гэж би нэг биш удаа гайхаж байсан. Тэдний насыг таах амаргүй ч ахимаг насны эмэгтэйн арьс нь үргэлж гэрэлтсэн хэвээр байдаг. Бид тэднийг үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, үнэтэй салоноор байнга үйлчлүүлдэг гэж боддог байсан. Харин япончууд өөрсдөө гэрийн нөхцөлд зөв арчилгаа хийвэл ботокс тарилга болон бусад аргуудаас зайлсхийх боломжтой гэж хэлсэн.

Наран мандах орны иргэд тэр тусмаа эмэгтэйчүүд нь гэрийн арьс арчилгааны хэрэгслийг бий болгохын тулд байгалийн гаралтай орц найрлагыг үргэлж сонгодог.

Арьсыг шаазан шиг цагаан, гөлгөр болгохын тулд япончууд ууттай будаагаа ашигладаг. Цагаан будаа нь арьсыг чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээстэй тэмцдэг

Найрлага

  • 3 хоолны халбага цагаан будааны гурил
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 1 хоолны халбага цөцгий

Бэлтгэл ажил
Будаагаа түүхийгээр нь хутгагчаар нунтаглана. Үр дүнд нь будаа гурил бий болно үүн дээрээ зөгийн бал, цөцгийгөө хийж холино. Нүүр болон хүзүүндээ түрхээд 30 минутын дараа маскыг угаах хэрэгтэй.

Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэв та зөгийн бал болон маскны найрлагад орсон бүтээгдэхүүнээс харшилтай бол маскыг хэрэглэж болохгүй.

Гэрийн энэ нүүрний маск түрхсэн үр дүн нь танд гайхамшиг мэдрүүлэх болно. Хэрэв та энэ процедурыг долоо хоногт нэг удаа хийвэл таны арьс шаазан мэт цагаан, толигор байж та наснаасаа хэд дахин залуу харагдах болно!

Байгалийн гаралтай найрлагад суурилсан Японы нүүрний маск таалагдсан уу? Найзуудтайгаа жороо хуваалцаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.