Зөвлөгөө

Таны мэдэхгүй байж болох вазелиныг хэрэглэх 10 арга!

Βазелиныг анх 1878 онд Английн химич Роберт Чесброгийн зохион бүтээсэн бол өнөөдөр дэлхийн нийтээрээ хамгийн өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүний нэг болсон байна. Вазелиныг би өөрийн амьдрал дээрээ туршиж үзээд уруулын хагарал, түлэгдэлтийг эдгээх, арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх гайхалтай шинж чанарыг олж мэдсэн. Гэсэн хэдий ч энэ нь Вазелиныг бүрэн хэрэглээндээ нэвтрүүлсэн явдал биш байсан!

Вазелиныг яаж, юунд хэрэглэх вэ?

1. Уруул

 

Βазелин бол маш сайн уруул чийгшүүлэгч бөгөөд түүний тусламжтайгаар та уруул хатах, хагарах цаг агаарын ямар ч нөхцөлд чийглэг зөөлөн уруултай байж чадна.

2. Арьс

Βазелиныг хүйтний улиралд чийгшүүлэгч тосны оронд түрхэхэд арьсыг тань хүйтнээс сайн хамгаалдаг ба түүний тусламжтайгаар та арьсан дээрээ толбо үүсэхээс сэргийлж чадна.

3. Хөмсөг

Βазелин нь өтгөн, сахилгагүй хөмсөгний хувьд маш сайн бэхлэгч юм. Хөмсөгтөө сойзоор бага зэрэг вазелин түрхэж, хэлбэр нь бүтэн өдрийн турш хадгалагдана.

4. Сормуус

Урт, өтгөн сормуустай болохыг хүсвэл бага хэмжээний вазелин түрхээд шөнийн турш байлгана.Үр дүн нь таныг гайхшруулах болно.

5. Хага

Βазелин бол хага арилгах хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Толгойгоо угаасны дараа хагас цагийн дараа хуйханд бага хэмжээний вазелин түрхээрэй. Уг процедурыг хэд хоногийн турш давтан хий, тэгвэл таны үс удахгүй эрүүл болно.

6. Чийгшүүлэгч

Нүүрний чийгшүүлэгчийн хувьд вазелин бол гайхамшиг юм. Өглөө бүр нүд нь хавдсан, нүдэн доогуураа уутанцартай сэрж ядарсан мэт харагддаг. Үүнээсээ болж өдөржингөө гундуу явдаг хүмүүсийн нэг бол нүүрэндээ вазелин түрхээд хонуулчихвал маргааш нь ялгааг нь харах болно.

7. Нүүр будалт

Вазелин нь нүүр будалтыг арилгахад тохиромжтой бөгөөд давхар арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.

8. Үс

Хэрэв таны үсний үзүүрүүд хугарсан, хуурайшилттай, арзайж харагдаад байвал 3 өдөр дараалаад бага хэмжээний вазелин түрхээрэй.

9. Хөл

Орой унтхаасаа өмнө вазелинаа өсгийндөө түрхээд унтах нь хамгийн зөв сонголт болно. Таны өсгий зөөлөн, сайхан болно.

10. Хумс

Хумсаа гэмтэхээс сэргийлэхийн тулд хумсаа будахаасаа өмнө хумс болон арьсан дээрээ бага зэрэг вазелин түрхэж чийгшүүлээрэй мөн хусаа будахдаа арьсан дээрээ түрхвэл илүүдэл лак арьсанд чинь шингэргүй.

Одоо та гоо сайхны төлөө вазелиныг бүрэн ашиглах боломжтой болсон. Хэрэв таны гоо сайхны цүнхэнд байхгүй бол одоо дэлгүүрт гүйж очоод худалдаж авах цаг болжээ!

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.