Зөвлөгөө

Төвдийн лам нар яагаад өглөө халуун ус уудаг вэ?

Өглөө нэг аяга хүйтэн ус уух нь маш ашигтай гэж та бодож байна уу? Температураас хамааран ус нь ашигтай мөн тийм ч их ашигтай бус байж болох тул таны хэрэгжүүлж буй зуршил нь хэр ашигтай болохыг олж мэдэх цаг болжээ.

Яагаад ус уух чухал вэ?
Өөрийгөө хүндэлдэг, өөртөө хайртай хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа залуу насаа хадгалах, бие цэвэрлэгээ хийх, жингээ хасах нууцыг сонирхож байсан байх. Мөн зөвхөн нэг зүйл дээр уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны үзэл бодол нэгддэг энэ нь усны хэрэглээ юм. Гэхдээ усыг яаж, хэзээ хэрхэн уух юу вэ? гэдэгт хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг.

Манай р е д а к ц уламжлалт болон ардын анагаах ухаан Аюурведийн зөвлөгөөгөөр Төвд лам нарын дорно дахины сургаалд дүн шинжилгээ хийсэн. Цэвэр ус бол амьдрал, урт наслалтын цорын ганц эх үүсвэр бөгөөд та үүнийг зөв уух хэрэгтэй.

Хүний 60-80% ус байдаг. Эндээс л “Яагаад их ус уух ёстой гэж?” гэсэн асуултын хариулт гарч ирнэ. Өдөрт найман аяга ус уух нь огт шаардлагагүй юм. Наад зах нь энэ заалтанд шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Уламжлалт анагаах ухаан нь хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ ус уух хэрэгтэй гэж үздэг.

Шаардлагатай шингэний хэмжээ нь хүйс, нас, жин, биеийн хөдөлгөөн, хүрээлэн буй орчин, хоол тэжээл болон бусад шинж чанараас хамаарна. АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгийн статистик судалгаагаар эрэгтэй хүн өдөрт 3,7 литр, эмэгтэй хүн 2,7 литр шингэн ус хэрэглэхэд хангалттай. Мөн ямар хэлбэрээр ус биед орох нь хамаагүй: шүүс, цай, шөл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэлбэрээр байж болно.
Гэхдээ дорно дахины сургаалын дагуу халуун ус нь мөнхийн залуу насны нууц гэж тооцогддог. Буцалж буй ус биш, бүлээн биш, харин 40-45 градусын температурын ус мөнхийн залуу насны нууц гэж үзэж байна.

Төвдийн эмч нар өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга халуун ус уух нь амьдралыг 10 жилээр уртасгадаг гэдэгт итгэлтэй байна! Халуун ус нь галын элемент болох ходоодыг дүүрэгсэнээр, шөнийн цагаар хуримтлагдсан микробуудыг устгадаг. Хятадад хүүхдүүдийг бага наснаасаа эхлэн хоолны өмнө бүлээн ус ууж сургадаг. Кафе, ресторанд ч гэсэн үйлчлүүлэгчид захиалга авчрахын өмнө аяга халуун усаар үйлчилдэг.

Сэрсэнийхээ дараа нэг аяга бүлээн ус уух нь м и г р е н ь, цусны даралт ихсэх, цус багадалт, таргалалт, үе мөчний үрэвсэл болон бусад өвчнөөс ангижрахад тусалдаг гэж Аюурведа баталж байна.
Хүйтэн ус ууснаар бие нь сэрдэггүй, харин цочролыг мэдэрдэг. Усыг хамгийн оновчтой температурт байлгах нь биеийн дотоод температурыг халаахад чиглэсэн байдаг.

Бие махбодь шим тэжээлийг шингээхийн оронд температурыг зохицуулахын тулд эрчим хүчийг ашигладаг. Энэ нь калори шатаах энергиэ барж байгаа хэрэг бөгөөд үүнээс болж илүүдэл жин үүснэ. Бүлээн усыг өглөө өлөн элгэн дээрээ уух нь дээр. Нэг аяга ийм ус нь хоол боловсруулах эрхтний булчинг сулруулж, ходоодны ханыг хоолны үлдэгдэл, ходоодны шүүснээс цэвэрлэж, хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн болгоно.

Өглөө нэг аяга халуун усны ачаар бодисын солилцоо сайжирч, цус цэвэрлэгдэж, арьс, бөөр, лимфийн системээр дамжин биеийг хоргүйжүүлэх үйл явц сайжирдаг. Цөсний гадагшлах урсгал сайжирч, бие нь аажим аажмаар сэрж, хоол боловсруулах систем нь цочрол, хэт ачаалалгүйгээр маш зөөлөн ажиллаж эхэлдэг.

Та яагаад өлөн элгэн дээрээ ус уух ёстойгоо бүү бод, харин хэрэгжүүл! Буцалсан халуун ус байж болохгүй, харин өглөө бүр нэг аяга бүлээн усыг бага багаар, бага багаар ууна. Өглөөний цайгаа уух гэж яарах хэрэггүй, ус ууснаас хойш 20 минутын дараа өглөөний цайгаа ууна уу. Үр дүнг нь харахын тулд маргааш хийхийг оролдоорой, та маш их гайхах болно!

Бие махбодийг цэвэрлэж, эрүүл мэндийг сайжруулахын тулд өдөр бүр өглөөний нэг аяга халуун бүлээн ус уухыг санал болгож байна.

What's your reaction?

Related Posts

1 of 117

Leave A Reply

Your email address will not be published.