Зөвлөгөө

Ходоодны вакуум хэвлий хэсгээр тураах хамгийн сайн дасгал!

“Ходоодны вакуум” дасгал нь хэвлийн дотоод хөндлөн булчингуудыг ажиллуулж хэвлий хэсгийн таргалалттай тэмцэх хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг гэж тооцогддог.

Энэ дасгал нь йогоос гаралтай. Энэхүү дасгалын ачаар гуравхан долоо хоногийн дотор та хэвлийн дотоод булчингуудыг мэдэгдэхүйц бэхжүүлж, бүсэлхийн тойргийн хэмжээ багасч, илүү гуалаг болж, нийт биеийн галбир сайжирна.
“Ходоодны вакуум” дасгалыг хэвтэж, зогсож эсвэл урагш бөхийж дөрвөн хөллөж хийж болно. Энэ нь үндсэндээ биеийг бэхжүүлэх дасгал гэдгийг харгалзан та дасгалаа аль болох олон удаа, эсвэл долоо хоногт дор хаяж 5 удаа хийх хэрэгтэй.

  1. Эхлэх байрлал: Нуруун дээрээ хэвтэж, гар нь биеийн дагуу, өвдөгөө нугалж хөлийн ул нь шалан дээр бүрэн тавьсан байна. Амьсгалаа аажуухан гаргаж, уушгиа агаараас аажим аажмаар чөлөөлж, биеийн булчингуудыг ачаалалгүйгээр амьсгалаа аажуухан гарга.
  2. Уушгийг агаараас чөлөөлсний дараа хэвлийн булчинг чангалж, аль болох татахыг хичээ. Доод цэг дээр нь ирмэгцээ хэвлийн байрлалыг 10-15 секундийн турш барина.
  3. Бага зэрэг амьсгаа авсны дараа гэдсээ удаан амраах хэрэггүй дахин хэвлийн булчинг чангалж, дахин 10-15 секундийн турш барьж, хэвлийн булчингийн ажиллагааг нэмэгдүүлэх, дасгалыг давтан хийж байх хэрэгтэй. Амьсгаагаа барихад хэцүү байвал бага хэмжээгээр амьсгал аваарай.
  4. Амьсгалаа гаргаж, гэдсээ тайвшруулж, хэд хэдэн чөлөөтэй амьсгаа авсны дараа дахин уушгины агаарыг хоослон, ходоодоо аль болох татаж байхдаа хэвлийн булчинг чангалж, дараа нь амьсгал авахгүйгээр ходоодоо дээш нь түлхэж үзээрэй.

Үр дүнг нь та гайхах болно. Бидний өгсөн дасгал хөдөлгөөний зааврыг найз бүсгүйчүүддээ хуваалцаж хамтдаа гуалагжаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.