Зөвлөгөө

ЭНЭ ТУРКИЙН ГОО САЙХАН НУУЦ ЖОР ГҮН ҮРЧЛЭЭГ Ч ГӨЛГӨР БОЛГОХОД ТУСЛАНА!

Аливаа маскыг зөвхөн цэвэрлэсэн арьсанд түрхдэг гэдгийг санаарай! Бүтээгдэхүүний зарим бүрэлдэхүүн хэсэг нь харшлын урвал үүсгэж болзошгүй тул мэдрэмтгий арьстай хүмүүс зөгийн бал, шанцай зэргийг оруулахгүй байх нь дээр. Та оронд нь өндөгний шар нэмж болно.

ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:

  • 3 хоолны халбага хүнсний сода;
  • 1 хоолны халбага зөгийн бал;
  • 1хоолны халбага шингэн витамин Е (эмийн санд зарагддаг);
  • 1/4 хоолны халбага нунтагласан шанцай;
  • 4 хоолны халбага сүү эсвэл цөцгий;

БЭЛТГЭХ АРГА:

  1. Бүх найрлагыг нь холино маск нь нэлээд өтгөн болно. Маскийг цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ зузаан давхаргаар түрхэж, нүд, уруул орчмын хэсгүүдэд хүргэхээс болгоомжил.
  2. 15-20 минутын дараа арьсыг бага зэрэг үрж, бүлээн усаар зайлна.

Маскийг угаасны дараа арьс мэдэгдэхүйц шинэчлэгдэж, гэрэлтэж, чангарч, нүх сүв цэвэршиж байгааг  та шууд анзаарах болно. Энэ маскыг долоо хоногт 2 удаа ашиглаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.