Зөвлөгөө

Яагаад бид 2 өдөр дараалан нэг хувцсаа өмсөж болохгүй вэ!

Би тэр цамцыг ганц л удаа өмссөн, би үүнийг дахин өмсөж чадна! Гэхдээ таны хувцас бохирдол багатай ч хөлс, нянгаар хучигдсан байдаг бөгөөд өдөр бүр солихгүй бол зарим нэг таагүй үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Хэрэв та цэвэрхэн юм шиг санагдсан хувцсаа хэд хоног дараалан дахин дахин өмсвөл юу болохыг бид сонирхохоор шийдлээ.

1. Биеийн б а т г а үүсгэж болно.


Өдөр бүр угаалга хийх нь ядаргаатай мэт санагддаг, гэхдээ хэрэв та нуруу, цээжин дээрээ б а т г а т а й тэмцэж байгаа бол өдөр бүр хувцсаа сольж байгаарай. Бохир хувцас нь хөлс, н я н  б  а к т е р и й г хуримтлуулж, таны биеийн аль ч хэсэгт шилжиж, арьсны нүх сүв бөглөдөг. Үхсэн арьсны эсүүдтэй хавсарсан хөлс нь таны нуруу, гуяа, өгзөг гэх мэт биеийн бараг бүх хэсэгт цочрол үүсгэж, б а т г а үүсгэдэг.

2. Биеийн эвгүй үнэр гарч болзошгүй.

Хэрэв та угаалга хийх өдрөө аль болох урт хугацаагаар хойшлуулахыг хүсч байвал бид үүнийг бүрэн дүүрэн эсэргүүцэж байна. Таны хувцас өмсөх бүрт тань суганы хөлс гэх мэт шинэхэн биш үнэртэй холбогдож байдаг. Нянгууд, хөлс болон тааламжгүй биеийн үнэр зэргийг хүсэхгүй байгаа бол нэг өмссөн хувцсаа дахин өмсөхгүй байхыг хичээгээрэй.

3. Та бусдын нянгаар өөрийгөө хордуулж байж магадгүй.


Өдөржингөө өөрийнхөө биеийн т о с, н я н г и й н нөлөөнд байх нь нэг хэрэг, харин бусдын нянгаар бүрхэгдсэн байх нь огт өөр зүйл юм. Бид бүгд арьсан дээрээ нянтай байдаг ба ихэнх нянгууд бидний хувцснаас гардаг. Гэхдээ бусад хүмүүсээс хувцасаар дамжуулан нянг нь авах боломжтой бөгөөд тэдгээр нь ихэвчлэн хор хөнөөлгүй байдаг ч зарим нь халдвар үүсгэдэг, ялангуяа арьсны асуудал үүсгэх магадлалтай байдаг.

4. Энэ нь танд тууралт өгч болзошгүй.


Хэрэв та арьсан дээрээ загатнах тууралт гарч байгааг анзаарсан бол энэ нь танд хувцсаа илүү олон удаа солих сэдэл өгөх болно. Хувцас таны арьсанд ойр байдаг бөгөөд хэрэв бохир хувцас үрж байвал даавуунд хуримтлагдсан т о с, б ак т е р и нь арьсыг цочрооход хүргэдэг. Хэдийгээр ямар ч төрлийн бактери таны арьсыг цочроож болох ч синтетик материалаар хийсэн хувцас нь байгалийн утас шиг амьсгалдаггүй тул арьсанд илүү таагүй мэдрэмж төрүүлдэг.

Та хувцсаа хэр их сольдог вэ? Хувцсаа угаалгүй хэдий их удсан бэ?

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.