Зөвлөгөө

Айл бүрийн гал тогоонд байгаа Шар будаагаар бөөр, цистит эмчилдэг гэдгийг та мэдэх үү!

Шар будаагаар бөөрийг эмчлэх нь маш үр дүнтэй байдаг. Шар будаа нь бөөр, давсагнаас чулуу, элсийг зайлуулж, циститийг эмчилдэг, эмэгтэйчүүдийн өвчинд тусалдаг.

Айл бүрийн гал тогоонд заавал байдаг хүнсний бүтээгдэхүүн ийм ач тустайг хэн бүр мэдээгүй байх. Хямд, олдоц ихтэй шар будаагаар бөөрөө эмчлэх аргуудыг орууллаа.

Бэлтгэх:

Хагас килограмм шар будаа бүлээн усаар зайлж угаагаад дээр нь 3 литр буцалсан халуун ус дээр нь хийгээд таглана. Үүний дараа зузаан бүтээлгээр хучаад, өрөөний температурт байлгана. Дараагийн өдөр нь та усанд цагаан тунадас үүссэн байгааг харах болно. Энэ бол таны эм юм.

Шингэнийг хүссэн хэмжээгээр, хүссэн үедээ ууна. Шингэн дуусах үед шар будаан дээр буцалж буй усыг дахин хийж, дахин ашиглана. Амт нь өөрчлөгдөх хүртэл та ууж болно. Долоо хоногийн турш ууж байж курс эмчилгээ болно.
Шар будаа нь бөөр болон ш э э с н и й системд бүрэн тусалдаг: бөөрийг цэвэрлэж, элс, чулууг арилгаж, эмэгтэйчүүдийн өвчинд тусалдаг, циститийг эмчилдэг, давсагны чулууг эмчлэхэд тусалдаг. Шар будааны уусмал ууж эхэлснээс нэг юм уу хоёр долоо хоногийн дараа бөөрний чулуу нь жижгэрч элсэн ширхэг шиг болж, ш э э с э э р гарах болно.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.