Зөвлөгөө

Эмээгийн минь өвдөг, үе мөчний өвчиндөө түрхдэг Шидэт иод – сармистай иодын уусмал!

Шидэт иод: энэ бол сармистай иодын уусмалын нэр юм.

Үүнийг бэлтгэхэд:

  • 3-4 хумс сармис;
  • иод хэрэг болно;

Бэлтгэхдээ: 3-4 хумс сармисыг нэлээд жижиг болгож бяцалж нухна, дээр нь ойролцоогоор 5мл иод хийнэ. Үүнийгээ холиод шилэн саванд хийж долоо хоног дарна.

Бүх зүйлийг гайхалтай болгох уусмалаар: өвдөг, үе мөч, аливаа шарх, хөхөрсөн газраа түрхэж хэрэглэнэ. Өвдөлт хурдан хугацаанд намдаж, хөхөрсөн нь маш хурдан арилдаг.
Супер хэрэгсэл!

  • Сармисыг хэдхэн хором зажлахад амны хөндийн нян устаж цэвэршинэ.
  • Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөлт намдана.
  • Чихнээс идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж, өдөрт 2-3 удаа дусаавал сайн.
  • Хамар битүүрэн шархирч шингэн нус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж, гавар түрхвэл илүү үр дүнтэй.
  • Хоолой өвдөж буй тохиолдолд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.
  • Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилдаг.
  • Шарх, хатиг идээтэй, идээ татах шинжтэй үрэвсэлд гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.
  • Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.
  • Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгинын таван ширхэг булцууг нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг цэвэрлэсэн таван ширхэг нимбэг, нэг килограмм элсэн чихэр, хоёр литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн, харанхуй газар хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.
  • Цус багадах өвчний үед 300 гр сармис цэвэрлээд хоёр литрийн шилэн саванд хийж дээрээс нь нэг литр спирт хийж гурван долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт гурван удаа уувал сайн.
  • Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсгүүдээ шавшина. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцрийн эсрэг, үрэвсэл дарах шинж дээр үндэслэгдсэн агаад түүнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг аж.
  • Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагүй шарх үүсэхэд хумс сармис хэрчин шүүсийг нь шахаж байгаад тус газар түрхвэл эдгэрэлт түргэснэ.
  • Арьс улайж үрэвссэн үед үрэвсэж улайсан хэсэгт сармисны масло түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сүлжээгээр худалдаалагддаг.
  • Сармис олон зууны турш үс уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг үс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юм уу, малгай өмсч унтана. Оройноос өглөө хүртэл байх нь үр дүнтэй. Өглөө босоод үсээ угаана. Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх хэрэгтэй.

Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг. Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй.

What's your reaction?

Related Posts

1 of 117

Leave A Reply

Your email address will not be published.