Зөвлөгөө

Би өөрийнхөө үсийг өтгөрүүлэх маск гэртээ хийдэг. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Та заавал туршаад үзээрэй!

Таны үсний хөвсгөр, бат бөх болгож бэхжүүлэх жор!

Найрлага:

  • 500гр тараг;
  • нэг ширхэг өндөг;
  • нэг хоолны халбага какао нунтаг;

Бэлтгэх арга:

  1. Бүх найрлагыг саванд хийж сайтар холино.
  2. Холимгийг толгой дээр нь түрхэнэ. Бага зэрэг хатах бүрд нь давхарлан түрх.
  3. Бэлдсэн хольцоо дуусах хүртэл үүнийг хий;
  4. Толгойдоо шүршүүрийн малгай өмс.
  5. Гадуур нь дулаалж алчуураар бооно, маскыг 20-25 минутын турш үлдээгээрэй.
  6. Шампуниар үсээ угааж,  балжамгарав цэцэг эсвэл хамхуулын хандтай усаар зайлж угаана.
  7. 2-3 сарын турш долоо хоногт 2-3 удаа маск хийнэ. Үр дүн нь гайхалтай!
  8. Маск нь халзарсан хэсгийг ургуулж, гэмтсэн үсийг сэргээдэг. Мөн эрүүл үсэнд түрхвэл илүү өтгөн болгодог.

Маш цайвар үстэй хүн уг маск хэрэглэж болохгүй, таны үсний өнгийг бараан өнгөтэй болно!

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.