Зөвлөгөө

Зөвхөн 7 хоног бариж өлсөхгүйгээр, хүссэн хэмжээгээрээ идэж турахаас гадна биеийг хоргүйжүүлэх дэглэм. Та 7хон хоног өөрийгөө сориод үр дүнг нь гайхах болно!

Та долоохон хоног огт өлсөхгүйгээр турахаас гадна биеэ х о р г ү й ж ү ү л ж, эрүүлжүүлэх арга юм. Энэ хоолны дэглэмийн үндэс нь илчлэг багатай шөл хүссэн хэмжээгээрээ идэж, зохих хэмжээгээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ юм. 7 хоногийн турш зөв бүтээгдэхүүн хэрэглэснээр та биеийг х о р т б о д и с о о с цэвэрлэж эхлэхээс гадна зүрхийг шаардлагагүй с т р е с с э э с аварч чадна.

7 хоногийн хоолны төлөвлөгөө

1 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, гадил жимснээс бусад жимсийг хүссэн хэмжээгээрээ идэж болно.

2 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, вандуй, шош, эрдэнэ шишээс бусад шинэ ногоо хүссэн хэмжээгээ идэж болно. Өнөөдөр та жимс идэж болохгүй.

3 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, өнөөдөр та жимс, ногоогоор хүссэн хэмжээгээрээ идэж болно.

4 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, өдөрт 3 банана, хязгааргүй шинэ сүү ууж болно.

5 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, улаан лоольтой 100 гр чанасан үхрийн мах.

6 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, шинэ ногооны салат хүссэн хэмжээгээрээ идэж болно.

7 өдөр: Өдөрт хоёр удаа шөлөө иднэ, гурвалжин будаа, ногоон ногоо хүссэн хэмжээгээрээ идэж болно.

Өдрийн цагаар юу ууж болох вэ? Бага хэмжээний шинэхэн шахсан шүүс, ургамлын гаралтай цай, чихэргүй кофе, мөн их хэмжээний ус уухыг зөвшөөрдөг.

Шөл бэлтгэх заавар:

Найрлага:

  • 350 гр улаан лоолийн нухаш;
  • 1 ширхэг улаан лооль;
  • хагас багц ногоон сонгино;
  • 2 литр үхрийн махны шөл;
  • 1 багц цоохор майлз;
  • 300 гр хөлдөөсөн вандуй;
  • 1 ширхэг ногоон амтат чинжүү;
  • 5 хумс сармис;
  • давс, перецээр амтална.

Шөл бэлтгэх арга:

  1. Улаан лооль, амтат чинжүү, сонгино гурвыг шоо хэлбэртэй хэрчинэ.
  2. Үхрийн махны шөлөө хийгээд 20 минут буцалгана.
  3. Шөлөн дээрээ улаан лоолийн нухаш, вандуй, сармис, цоохор майлзаа хийж. Шөлөө буцалгах хүртэл хүлээгээд галаа салгана.
  4. Ингээд л болоо, нэмэлтээр давс, перецээр амтална. Хөнгөн, тэжээллэг, бэлтгэхэд хялбар, энэ нь зөвхөн хоолны дэглэмийн нэг хэсэг болох төдийгүй таны дуртай хоолны жагсаалтад нэмэгдэх болно.

Та энэ хоолны дэглэмийг 7 хоногоос илүүгүй хугацаанд барьж болно, учир нь ийм хоол тэжээл нь өөрийн гэсэн сул талтай байдаг. Бие нь шаардлагатай бүх эрдэс б о д и с, витаминаар хангагддаггүй. Тиймээс хоолны дэглэмийг долоо хоногоос илүүгүй хугацаанд дагаж мөрдөж, дараа нь зүгээр л зөв хооллолт руу шилжих хэрэгтэй. Та эхлэхэд бэлэн үү?

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.