Зөвлөгөө

Нүүрний тань хамгийн гүн үрчлээс хүртэл бараг мэдэгдэхгүй болно!

Та арьсаа дахин залуу сайхан болгохыг хүсч байна уу? Энгийн найрлагатай энэхүү гайхалтай маск нь нүүрийг хурдан зөөлрүүлж, булчинг чангалж, арьсны эрүүл өнгийг эргүүлж өгөх чадвартай! Долоо хоногийн дараа та хэдэн насаар залуужиж, арьс чинь сайхан болсныг анзаарах болно.

Энэхүү маскын жор нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэ нь бидний арьсны залуу нас, гоо сайханд шаардлагатай бүх б о д и с ы г агуулдаг. Та ямар ч насны хүн бай хүссэн үедээ хэрэглэж болно.
Та уг маскыг байнгын хэрэглээ болгосноороо залуужуулах нөлөөг таны арьсанд үзүүлдэг. Хэрэв та үүнийг хааяа хэрэглэдэг бол түрхсэний дараа арьс илүү цэвэрхэн, толигор, жигд, торгомсог болж байгааг мэдрэх болно.

Энэхүү маск нь нүүрний ядаргааг арилгаж, арьсны өнгийг сэргээж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.

Найрлага:

  • Тал боловсорсон гадил;
  • 1 цайны халбага сүү;
  • 1 цайны халбага цагаан будаа;
  • 1 цайны халбага овьёос;
  • 1 цайны халбага хушга;

Хэрхэн бэлтгэх:

  1. Гадилыг нухаш болгон нухаж, сүү нэмнэ.
  2. Цагаан будаа, овьёос, хушга зэргийг тус тусад нь кофе бутлуурын дотор ширхэггүй болтол нь нунтаглана.
  3. Гарсан нунтаг хольцыг гадил жимсэнд нэмээд сайтар холино.
  4. Цэвэрлэсэн арьсанд массажны хөдөлгөөнөөр маскыг нүүрэндээ түрхэнэ. Маскийг хүзүү болон цээж хэсэг дээр түрхэж болно.
  5. Маскыг 20 минут байлгана.
  6. Дараа нь нойтон гараар маскыг чийгшүүлж, хөнгөн хөдөлгөөнөөр массаж хийж арьсыг гуужуулна, бүлээн усаар зайлж, чийгшүүлэгч түрхээрэй.

Цагаан будаа арьсыг өнгөлөгч: Энэ нь арьсны залуу насыг хадгалах, х о р т б о д и с ы г арилгах, арьсыг өнгөлөх, нүх сүвийг нарийсгахад тусалдаг маш их хэмжээний а н т и о к с и д а н т агуулдаг.
Овьёос нь арьсыг тэжээж, чийгшүүлж, барзгар байдлыг арилгана.

Хушга нь арьсыг чангалж, үхсэн арьсны хэсгүүдийг цэвэрлэнэ.
Маск хэрэглэсний дараа таны арьс нь амьд, цэвэр, жигд болно!

Энэхүү маск таны дуртай бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.