Зөвлөгөө

Эмээ маань уг жорыг ашиглан үе үе мартаад байдаг нь больсон. Ой санамж сайжруулах, тархины судсыг цэвэрлэх үр дүнтэй бэлдмэл!

Хэрэв та энэ бэлдмэлийг хэдэн сарын турш өдөр бүр уувал судаснууд цэвэрлэж, даралт хэвийн болж, ой санамж сайжирдаг.

Үүнийг бэлтгэхийн тулд дараах зүйлс хэрэг болно:

  • 1 ширхэг нимбэгний хальстай;
  • 1 толгой сармис;
  • 1 хоолны халбага зөгийн бал;
  • 1 литр буцалсан бүлээн ус

Бэлтгэх, Хэрэглэх арга:

  1. Нимбэгний хальсаа жижиглэн хэрчинэ.
  2. Сармисаа арилгаж мөн жижиглэн хэрчинэ.
  3. Тэгээд жижиглэн хэрчсэн нимбэгний хальс, сармис, зөгийн бал, буцалсан усаа бүгдийг саванд хийж сайтар холиод таглаж тавина.
  4. 3 хоногийн турш хуурай гэрэл тусахгүй газар хадгална.
  5. Хоолны дараа өдөрт 3 удаа 1-2 хоолны халбагаар ууж хэрэглэнэ.

Та амтлах мэдрэмждээ тохируулан зөгийн балгүйгээр хийж болно.

Хүний бие махбодь болон тархи химийн исэлдэх урвалаас болж хөгширдөг гэх онолыг эрдэмтэд гаргаад байгаа. Бид хоол болон хүчилтөрөгчийг шатаагаад оронд нь эрч хүч үйлдвэрлэдэг. Цаг хугацааны эрхэнд энэ үйл явц эд эсийг гэмтээдэг байна: арьс суларч унжина, харин оюун ухаан: урьдынх шигээ тийм ч хурц биш болно. Антиоксидант нь исэлдэх үйл явцтай тэмцдэг бөгөөд залуу төрхөө хадгалж үлдэхэд тусална. Эм үйлдвэрлэгч компаниуд антиоксидант агуулсан хүнсний нэмэлт тэжээлийг галзуурмаар өндөр үнээр зарж байна. Бидний мэдэх жирийн сармисанд тархийг хөгшрөхөөс хамгаалах олон төрлийн шим тэжээлтэй б о д и с агуулагдаж байдаг бөгөөд үнийн хувьд ч таныг галзууруулахгүй. Нас тогтсон хүмүүс хоол хүнсэндээ сармис тогтмол хэрэглэж заншвал зөнхөх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Харин арай залуучууд нь ой санамжаа сайжруулж оюуны бүтээмжээ дээшлүүлэх боломжтой юм. Үүний тулд яах вэ гэвэл тогтмол сармис хэрэглэнэ.

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.