Зөвлөгөө

Энэхүү маскыг долоо хоногт нэг удаа хийснээр таны арьс 10 насаар залуужиж, хөгшрөлийн толбо, үрчлээс, зовхины хавангүй болно!

Би эдгээрийг аль хэдийн туршиж үзсэн бөгөөд зах зээл дээр зарагдаж буй ихэнх т о с ы г бодвол илүү сайн, илүү үр дүнтэй байсан.

Эдгээр маскыг та дараах гурван шалтгаанаар ашиглах ёстой.

  1. Байгалийн гаралтай орц найрлага;
  2. Эдийн засгийн хэмнэлттэй;
  3. Үр дүнтэй;

Зарим хүмүүс байгалийн гаралтай эмчилгээний талаар мэддэггүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа уртасгагчтай, химийн орц найрлагатай, гоё сайхан үнэртэй, борлуулалт хийхийн тул зар сурталчилгааныхаа өртгийг шингээсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг бодвол онц харшилтай биш л бол танд үр өгөөжөө 100% өгнө. Өнөөдөр та бүхэнд санал болгож буй бүх маскууд нь өндөг дээр суурилдаг.

Энэ нь санамсаргүй биш юм!

Өндөг нь амин дэм, эрдэс б о д и с о о р баялаг тул үрчлээ, сэвх, хар б а т г а, с о р в и хүртэл арилгахад маш сайн.

Нэг дэх маск

Унжсан зовхи, ү р ч л э э, сэвх, нүдний эргэн тойрон дахь хар хүрээ зэргийг арилгахад тусална.

Нүдний эргэн тойрон дахь цэвэр арьсанд бага зэрэг өндөгний цагааныг хөвөн дэвсгэрээр тавина. Маск хатах үед хүйтэн усаар зайлж угаана.

Долоо хоногт нэг удаа түрхэнэ.

Хоёр дахь маск

Хэрэв та үрчлээгээ арилгаж, төгс арьстай болохыг хүсвэл энэхүү маск танд туслах болно.

1 ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад 1 цайны халбага гурил нэмнэ. Та овьёосны будаа, маалингын үр, улаан буудай, цагаан будаа эсвэл вандуй хэрэглэж болно. Үр тариа хэрэглэх бол та кофе бутлагчаар үр тариагаа гурил мэт ширхэггүй болгох хэрэгтэй. Мөн та эрдэнэ шишийн цардуул эсвэл төмсний цардуулыг ашиглаж болно. Сайн хольж, цэвэрлэсэн нүүр, хүзүү, цээж хэсэгтээ жигд түрхэнэ.
Халуун усаар зайлж угаана. Долоо хоногт 1 удаа хэрэглэхийг зөвлөж байна. Эхний удаа хийсний дараа та үр дүнг анзаарах болно.

Гурав дахь маск

Хэрэв таны нүдний доорх хар хүрээ, уут байгаа бол түүнийг арилгахыг хүсч байвал энэ маск маш сайн шийдэл байх болно. 1 ширхэг өндөгний шар авч, 1 хоолны халбага байгалийн цэвэр зөгийн бал, тал хоолны халбага бүйлс эсвэл чидун эсвэл кокосын т о с нэмээд жигд болтол холино.

Нүд, нүүр, хүзүү, цээж орчмын цэвэр арьсанд түрхэнэ. 25-30 минутын турш байлгана. Дараа нь усаар зайлна.

Дөрөв дэх маск

Хэрэв та хөгшрөлийн толбо арилгахыг хүсвэл энэхүү супер үр дүнтэй маскыг санал болгож байна. Өндөгний шарыг 1 цайны халбага оливын т о с, тал цайны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүстэй холино.
Үүний дараа нүүр, хүзүү, цээж, гарын цэвэр арьсанд түрхээд 20 минут байлгана.

Дараа нь маскыг их хэмжээний усаар угаана. Дараа нь нойтон арьсанд кокосын т о с түрхээрэй.
Нимбэгний улмаас маргааш нь наранд бүү гар, арьсаа кокосын т о с о о р хамгаалаарай.

Тав дахь маск

Энэ нь төгс тэжээл өгч, гэрэлтүүлж, үрчлээг толигор болгодог. Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад 1 цайны халбага үрж жижиглэсэн алим эсвэл төмс нэмнэ. Сайн хольж, цэвэр арьсанд 20 минутын турш хэрэглэнэ. Хүйтэн усаар зайлж, дараа нь нойтон арьсанд бага хэмжээний бүйлсний т о с түрхээрэй.

What's your reaction?

Related Posts

1 of 117

Leave A Reply

Your email address will not be published.