Зөвлөгөө

Японы үрчлээний эсрэг цагаан будааны маск бэлтгэх арга!

Япон эмэгтэйчүүд яагаад ийм залуу харагддаг гэж та гайхаж байсан нь лавтай. Хөгширсөн ч арьс нь гэрэлтдэг. Япон бүсгүйчүүд гэрийн нөхцөлд арьсаа зөв арчилбал б о т о к с т а р и л г а болон үүнтэй төстэй э м ү ү д э э с зайлсхийх боломжтой гэж хэлдэг.
Гэрийн арчилгааны бүтээгдэхүүнийг бий болгохын тулд үргэлж байгалийн гаралтай орц найрлагыг сонгодог. Арьсыг шаазан мэт гөлгөр болгохын тулд япончууд цагаан будаагаа ашигладаг байж.

Цагаан будаа нь арьсыг чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалж, ү р ч л э э с т э й тэмцдэг. Энэ бол таны туршиж үзэх ёстой байгалийн маск жоруудын нэг юм.

Найрлага:

  • 3 хоолны халбага цагаан будааны гурил;
  • 2 амны халбага зөгийн бал;
  • 1 амны халбага цөцгий;

Бэлтгэл ажил:

Будаагаа хутгагчаар нунтаглана. Үр дүнд нь гарсан цагаан будааны гурилаа, зөгийн бал, цөцгийтэй холино. Бэлэн болсон маскаа нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 30 минутын дараа маскыг угаах хэрэгтэй.

Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэв та энэ процедурыг долоо хоногт нэг удаа хийвэл арьс олон жилийн турш маш сайн нөхцөлд байх болно.

Байгалийн гаралтай найрлагад суурилсан Японы нүүрний маск таалагдсан уу. Найзуудтайгаа жороо хуваалцаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 124

Leave A Reply

Your email address will not be published.