Зөвлөгөө

Өнгөө алдсан, ядарсан нүүрийг сэргээх гэрийн маскны жорнууд!

Стресстэй өдрүүд, нойргүй шөнө энэ бүхэн юуны түрүүнд нүүрэнд илэрдэг. Ядаргааны ул мөрийг хурдан арилгаж, нүүр царайгаа сэргээж, гэрийн нөхцөлд энэ нь ердөө хагас цаг зарцуулдаг. Хамгийн энгийн бөгөөд хурдан үйлчилдэг маскуудыг танд санал болгож байна. Таны нүүр дахин гоо үзэсгэлэнг олж авах болно.

Төмсний маск

  1. Үрэгчээр үрж жижиглэсэн түүхий төмсөнд нэг хоолны халбага нимбэгний шүүс хийж нүүрэндээ түрхээд 10 минутын дараа бүлээн усаар зайлна.
  2. Чанаж болгосон халуун төмсөө нухаж, өндөгний шар, хоёр хоолны халбага халуун сүү нэмнэ. Холимгийг нүүрэндээ бүлээнээр нь түрхээд 20 минут байлгаад эхлээд халуун усаар, дараа нь хүйтэн усаар зайлна. Энэ маск нь нүүрний арьсыг толигор, уян хатан байдлыг өгч, арьсыг хурдан цэвэрлэж, сэргээдэг.

Нүүрийг хурдан сэргээх маск

  1. Шинэхэн өндөгний шарыг авч, түүнд нэг хоолны халбага ургамлын т о с нэмээд сайтар холино. Цэвэрхэн нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. 20 минутын дараа бүлээн усаар зайлж, чийгшүүлэгч т о с о о түрхэнэ.
  2. Алимыг үрэгчээр үрж нэг хоолны халбага сүү, нэг хоолны халбага эрдэнэ шишийн гурил нэмж холиод нүүрэндээ түрхээд. 20 минутын дараа усаар угаана.
  3. Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад, нэг халбага 3% устөрөгчийн хэт исэл нэмж, байнга хутгана. Холимгийг нүүрэндээ гурван давхаргаар түрхэж, давхарга бүрийг хатаана. 15 минутын дараа маскыг угаана.
  4. Нэг халбага нимбэг эсвэл жүржийн шүүсийг даавуугаар шахаж, нэг халбага зөгийн бал нэмээд жигд болтол холино. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 20-30 минут байлгаад бүлээн усаар зайлж, т о н и к о о р арчина.
  5. Маш сайн боловсорсон улаан лоолийн доторх хэсгийг аваад хэдэн дусал нимбэг, нэг хоолны халбага цардуул нэмнэ. Бүгдийг сайтар хольж, маскыг нүүрэндээ 15 минут байлгасны дараа усаар сайтар зайлна.
  6. Буталсан бөөрөлзгөнө, цагаан шавар, сүү холино. Нүүрэндээ түрхээд 30 минутын дараа угаана.

Гадаа гарахын өмнө хэрэглэх хөгшрөлийн эсрэг маск

Нэг халбага зөгийн балаа халааж, 5-6 дусал нимбэгний шүүс, нэг халбага ургамлын т о с нэмнэ. 20 минут байлгаад эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар зайлна.

Хурдан маск нь нүүрний арьсны ядаргааг арилгаж, зөөлөн болгоно

  1. Сайн боловсорсон гадилыг нухаж, үүссэн зутангаа нүүрэндээ нимгэн түрхэнэ. 15 минутын дараа маскыг хүйтэн усаар угаана.
  2. Шинэ өргөст хэмхийг нэлээд жижиглэн хэрчиж дээр нь 2 хоолны халбага бүрсэн тараг нэмж холино. . Цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ түрхээд 20 минут байлгасны дараа хүйтэн усаар зайлна.
  3. Овьёосыг хутгагчаар нунтаглаж, нэг халбага буцалсан бүлээн ус, нэг халбага оливын т о с нэмээд бүгдийг нь холино. Нүүрэндээ түрхээд 20 минут байлгаад бүлээн усаар зайлна.
  4. Лууванг нарийн үрэгчээр үрж, нэг цайны халбага зөгийн бал нэмээд холино. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар зайлна.
  5. Өндөгний шарыг нимбэгний шүүстэй хольж цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 20 минутын дараа бүлээн усаар зайлна.

What's your reaction?

Related Posts

1 of 121

Leave A Reply

Your email address will not be published.