Зөвлөгөө

Ханиад хүрсэн хүүхдэдээ цагаан гааны ороолт хийвэл ханиалга нь ор мөргүй арилна!

Архаг ханиалга нь хүнд маш их таагүй байдлыг авчирдаг. Энэ нь амьсгалахад хэцүү болдог мөн та хангалттай унтаж чадахгүй. Хүүхдүүд ханиалгад хамгийн өртөмтгий, мэдрэмтгий байдаг. Тэдний дархлаа маш сул хэвээр байгаа болохоор халдварт өнчин амархан хүрдэг. Өнөөгийн эцэг эхчүүд хүүхдээ ханиалгаж байна гэсэн шалтгаанаар эмчид очиход эмч тэдэнд ханиадны сироп бичиж өгдөг бөгөөд энэ нь толгой өвдөх, нойргүйдэх зэрэг гаж нөлөө үзүүлдэг.

Гэхдээ архаг ханиалгыг эмчлэх уламжлалт нэг арга байдаг нь цагаан гааны ороолт юм.

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 хоолны халбага шинэхэн цагаан гаа эсвэл цагаан гааны нунтаг;
  • багахан хэмжээний зөгийн бал;
  • 1 хоолны халбага оливын т о с;
  • 1 хоолны халбага гурил;
  • самбай
  • боолт хийх даавуу;

Таны хийх ёстой зүйл:

  1. Гурилыг оливын т о с о о р зуурна.
  2. Массанд зөгийн бал нэмээд сайтар холино.
  3. Цагаан гааны гадна хальсыг хальсалж авна.
  4. Цагаан гаагаа шоо дөрвөлжин хэрчинэ, дараа нь сармисны нунтагаар дамжуулж эсвэл зүгээр л үрэгчээр үрнэ.
  5. Самбайг давхарлан нугалж дээр нь цагаан гаа, зөгийн балтай хольцоо тавьж өгнө.
  6.  Дараа нь дахин өөр самбай авч гурван талыг нугалж, боолтыг нэвтрэхгүй, унахгүй байхаар бэлдэнэ.
  7. Цээжинд шахаж тавиад боолтоор бэхлээрэй.

 

Энэ шаваасыг уушги, гуурсан хоолойн хэсэгт зүрхний хэсэгт хүрэлгүйгээр байрлуулна. Насанд хүрэгчид наад зах нь шөнөжингөө байлгаж болно, хүүхдүүдэд гурван цагаас илүүгүй хугацаагаар тавихыг зөвлөж байна.

Энэ жор танд хэрэг болсон гэж найдаж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.