Зөвлөгөө

Хүүхдийн ханиалга дарах 5 энгийн боловч маш үр дүнтэй cироп бэлтгэх арга!

Эмийн сангаас өндөр үнэтэй ханиалга дарах с и р о п худалдан авсанаар өөрийн гараар бэлдсэн ийм хольц нь хүүхдийн ханиалгыг бүрэн арилгах болно.

  1. Ойролцоогоор ижил жинтэй 1 ширхэг алим, 1 ширхэг сонгино, 1 ширхэг лууванг ногоо үрэгчээр үрж жижиглэнэ. Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээд сайн холино. Өдөрт 4-5 удаа хүүхдэд 1 хоолны халбага өгнө.
  2. 30 гр үзмийг буцалсан хүйтэн усанд 45 минут байлгана. Дараа нь үзмээ шүүж авна. Унтахынхаа өмнө халуун сүүтэй үзэм идээрэй. Энэ жор нь хүчтэй ханиалгахад тусалдаг.
  3. Ханиалгах намдаах галт сүү. 10 ширхэг сонгино шоо дөрвөлжин х э р ч и ж дээр нь 1 толгой сармисыг жижиглэн х э р ч и ж хийгээд түүн дээрээ 500 мл сүү нэмээд сонгиноо зөөлрүүлэх хүртэл бага галаар хөөрүүлнэ. Буцалж дууссан холимог дээрээ гаа, цэвэр зөгийн бал нэмнэ тэгээд 1 цаг байлгана. Бэлэн болсон бэлдмэлээ өдөрт хэд хэдэн удаа 1 хоолны халбагаар ууж хэрэглэнэ.
  4. Жижиглэн х э р ч с э н 2 хоолны халбага алим, 2 хоолны халбага зөгийн бал дээр 1 хоолны халбага жижиглэн х э р ч с э н сонгино нэмээд с и р о п бэлэн болно. Өдөрт 4-7 удаа 1 хоолны халбагаар ууж хэрэглэнэ.
  5. 2 ширхэг боловсорч гүйцсэн гадил жимсийг сэрээгээр б я ц л а а д дээр нь 200 мл халуун ус хийж 10 минут буцалгана. Гал дээрээс аваад цэвэр зөгийн балаар амтлаад халуунаар нь ууна.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.