Олны танил

Жүжигчин Б.Отгонтуяа:Намраас хойш хэд хүрч хэд ч халуурчхав энэ хугацаанд нэг ч антибиотик өгөөгүй

Шинэ үе хамтлагийн гишүүн байхаасаа олонд танигдаж өдгөө чөлөөт уран бүтээлчийн эгнээнд шилжсэн бүсгүй бол жүжигчин Б.Отгонтуяа. Оюутан байхаасаа сэргэлэн цовоогоороо үеийнхнээ манлайлдаг байсан тэрбээр өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж, намба суугаад буй.

“Эрвээхэйн сүүдэр” кинонд энэ намба төрхөө ил гаргасан тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд эмзэглэлтэй яваагаа бичжээ. Тэрбээр “Энэ хүүхдийн eвчлөл, ханиад томуу жил ирэх бүр завсаргүй нэмэгдэж байна.Хоёр том маань цэцэрлэгт явдаг 2012-2017 оныг эргээд бодоход гайгүй л байдаг байсан санагдаад байх юм. Одоо хоёр бага бүр 7 хоногийн яг 5 дахь өдөр нь нус гоожно, нэг бол нүд нь нуухдаад эхэлнэ. Яасан хэцvv юм. Сүүлийн жилүүдэд агаар хөрсний бохuрдол үнэн гамшuг байна.

Ёстой ноён нуруу шандсыг сорьж байна. 9 сараас хойш хэд хүрээд хэд эдгээд байгаа юм. Манайхан болж өгвөл эмнэлэгт хэвтэхгүй гэрээр аргалахгүй бол эмнэлэг дотроосоо вирус аваад байна гэж байна билээ…

Aнтибиотик болж л өгвөл бас өгөхгүйгээр эдгээгээд сураарай. Намраас хойш хэд хүрч хэд ч халуурчхав энэ хугацаанд нэг ч антибиотик өгөлгүй хичээж байна. Сайхан амьдрах байя аа гэхэд эрүүл амьдрахын тухайд л бодох юм. Багаас нь ерөнхий боловсролын сургуульд хоололт эрүүл мэндийн хичээлийг маш сайн ордог болмоор байна. Хамгийн нэгд зөв амьдралын хэвшил ЗӨВ хоололт шүү” гэжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!