Гэр бүл

Хэрвээ та охинтой бол эдгээрийг заавал зааж өгөөрэй. Таны охин ухаалаг бас хүчирхэг болно!

Эмэгтэй хүн үргэлж л эрэгтэй хүнээс нэг шат дутуу үнэлэгдэж, нэг шат дор байх ёстой мэт ойлгогдсоор ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хандлага бага багаар өөрчлөгдөж, эмэгтэй хүн зүгээр л айлын эхнэр, хүүхдийн ээж болохоос илүүтэй өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, хэн нэгнээс хамааралтай бус байхыг хүсэх болсон билээ. Харин та охиноо хүний эхнэр болж, хүүхдээ хараад гэртээ суухыг хүсч байна уу? эсвэл хүчирхэг эмэгтэй болчихсон, өөрийгөө бүхнийг бүтээж, өндөр карьертай явахыг хүсч байна уу? Хэрэв хоёр дахь сонголтыг сонгож байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Хэзээ ч бусадтай өөрийгөө бүү харьцуул. Чи хэзээ ч бусад шиг байж чадахгүй. Чи цор ганц, онцгой хувилбар. Өөрийгөө ямагт илэрхийлж бай. Дотроо хадгалах тусам чи өөрийгөө хааж, бусдаас нууж, цаашдаа хайрцгандаа хүлэгдэж амьдарна. Үгүй гэдэг үгийг хэрэглэхээс бүү ай.

Эрчүүдийн хойноос бүү хөөцөлд. Үнэхээр та хоёр учрах ёстой бол жамаараа л учирна. Ганцаараа байхаас бүү ай. Заримдаа хуурамч хүмүүсээр хүрээлүүлэхийн оронд ганцаараа байх нь хамаагүй дээр.

Тааралдсан бүхнийг уншиж, мэдэж авч бай. Шинэ зүйл сурахад хэзээ ч илүүдэхгүй. Мэдлэг чамайг тодорхойлно. Хэрвээ чи нэг залуугийн гэрт нь очиход ямар ч ном байхгүй бол зүгээр л гараад яв. Чи хэний ч өмч биш гэдгээ сана.

Хариу нэхэлгүй бусдад туслаж яваарай. Үгээрээ бус үйлдлээрээ өөрийгөө харуулж бай. Чамайг хайрладаг хүмүүсийг хэзээ ч бүү алд. Хэрэгтэй бол уйл. Нулимс чамд ахин хүч өгөх болно. Хөгжмөө чангалаад бүжиглэж, өөрийгөө чөлөөтэй байлгаж байгаарай.

Түрүүлж уучлал гуйх нь сул дорой хүний зан биш. Харин ухаалаг хүний үйлдэл юм шүү. Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Тиймээс хэнд чамайг гутаан доромжлох эрх бүү олго. Өөрийгөө бүү гол. Гадаад үзэмжинд хэтэрхий анхаарах хэрэггүй. Мэдлэг бас өөрийнхөө үзэл баримтлалд тууштай байхад ямар ч хүнийг өөртөө татаж чадна.

Эмэгтэй хүн ямагт цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Хэчнээн завгүй байлаа ч цэвэрлэгээ, өөрийгөө цэвэрхэн авч явахад анхаарч байгаарай.

Хэтэрхий хүчтэй эмэгтэй байх гэсэндээ өөрийн үнэн сэтгэлээ нуух хэрэггүй. Чи дотроо аймхай бол зүгээр түүнийгээ гарга. Бүхнийг нууцлаж, дүр эсгэж амьдрахад амьдрал хэтэрхий богино.

Эцэг эхийнхээ ачыг хариулна гэж олон юм бодож шаналах хэрэггүй. Чамайг л жаргалтай байхад бидэнд хангалттай.

Хүүхдэдээ сайн ээж байгаарай. Завгүй ажил гэж гүйж, гэртээ ч үзэгдэхгүй карьер хөөвөл, хүүхэд чинь ээжгүй болж, хүртэх хайр нь хагас дутуу болж хувирна. Тиймээс хүүхдэдээ илүү их цаг гаргаж байгаарай.

What's your reaction?

Related Posts

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/