Зөвлөгөө

Таны урьд нь хэзээ ч сонсож байгаагүй уксусын 13 ашигтай хэрэглээ!

Дэлгүүрийн лангуун дээр цэвэрлэгээний маш олон бодис байх хэдий ч цэвэрлэх гэсэн үндсэн зорилгоо тэр болгон биелүүлж чадахгүй нь харамсалтай. Энэ үед эмээ нарын шалгарсан арга аминд орно. Гэрийн туршлагатай эзэгтэй нар алимны уксус хэрхэн хэрэглэж байгааг танилцуулъя.

Цахилгаан хэрэгслийн зэв арилгах: Угаалгын машин эсвэл аяга таваг угаагч машины зэвийг арилгахын тулд хэдэн стакан алимны уксус ашиглана. Угаалгын машиныг хоосон байхад нь стандарт горимд тохируулаад 3-4 минутын дараа 2 стакан алимны уксус хийнэ.

Шинэ цэцгийн насыг уртасгах: 2 х.х алимны уксус, 3 х.х сахарыг 1 л бүлээн усанд уусгаад цэцгээ хийнэ. Энэ усанд цэцэг шинээрээ удаан хадгалагдах ажээ.

Хатсан толбо арилгах бодис: 1 х.х аяга таваг угаагч шингэн бодис, 1 х.х цагаан уксусыг 2 стакан бүлээн усанд хийж сайтар хутгана. Кофе, дарс зэргийн хатсан толбыг сайн арилгана. Энэ бодисыг мөн аяга таваг угаагч машинд ч хэрэглэж болно.

Машины шилийг цантуулахгүйн тулд: Өвлийн улиралд машины шил цантдаг, үүнээс хамгаалахын тулд уксус хэрэглэнэ. Уксус болон усыг 3:1 харьцаагаар холино.

Угаалтуурын бөглөөс гаргах: Сод, уксус, усны холимог аливаа бөглөөсийг бүрэн гаргах чадалтай. Тал стакан хүнсний содыг угаалтуур руу асгаад дээрээс нь 1 стакан уксус мөн адил хэмжээний буцалсан ус хийнэ. 20 минутын дараа халуун ус гоожуулна. Бөглөөс гаргах үр дүнтэй арга.

Мөөгөнцөр арилгах бодис: Цэвэр уксус мөөгөнцөр арилгана. Мөөгөнцөртсөн газарт уксусаа цацаад үрж арчина, уксус бүрэн уурштал орхино. Энэхүү арга нь хлортой цайруулагчийг бодвол хоргүй бөгөөд үр дүнтэй ажээ.

Нянгийн эсрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн: Гал тогооны бохирыг арилгахын тулд 1:1-ийн харьцаатай хольсон уксус, усыг ашиглана. Бэлдсэн уусмалыг шүршдэг саванд хийж богино долгионы зуух, шарах шүүгээ зэрэгт тогтсон тосны толбыг амархан арилгана. Мөн махны модыг ч сайн цэвэрлэх ажээ.

Шүршүүрийн толгойн зэвийг арилгах: Шүршүүрийн толгойд тогтсон зэвийг 1:1 харьцаатай хольсон уксус, усны уусмалаар арилгана. Уусмалд шүршүүрийн толгойг хийж 5-7 минут буцалгаад салгана. Уусмал хөрсний дараа шүршүүрийн толгойг авч цэвэрлэнэ. Эсвэл цэвэр алимны уксус шингээсэн даавуугаар шүршүүрийн толгойг цэвэрлэж болох ажээ.

Шарах шүүгээний цэвэрхэн байдал: Шарах шүүгээний ханыг уксус болон усны уусмалаар цэвэрлэнэ. Тосны хуримтлалыг төвөггүй цэвэрлэх боломжтой. Мөн адил аргаар богино долгионы зуухыг цэвэрлэнэ.

Хүүхдийн хувцас ариутгах: Хувцсаа угааж байхдаа 1 стакан алимны уксус хийгээрэй. Угаалгын машинд угаалгын бодис хийхгүйгээр стакан алимны уксус хийж хувцсаа угаахад цэвэрхэн болно.

Шарилжнаас салах арга: Алимны 25%-ын уксус нь аливаа шарилжнаас бүрэн салгах чадалтай. Таны хүсээгүй өвс ургаж байгаа хэсэг рүү үр дүн гартал шүршинэ.

Аквариум цэвэрлэх: Алимны уксус болон усны уусмал нь аквариумын өнгөрийг цэвэрлэнэ. Аквариумыг цэвэрлэхдээ уг уусмалаар арчина. Уксус ууршиж дууссаны дараа урсгал усаар сайтар угааж цэвэрлэнэ.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/