Олны танил

Жүжигчин Ч.Сэлэнгэ өөрийнхөө нандин агшинг дэлгэв

Цэргийн хүний охин цэгцтэй, зарчимч байх ёстой гэсэн үзлээр өсч, бүх зүйлийг эмх журамтай хийж дадсан Ч.Сэлэнгэ хүүхэд наснаасаа л жүжигчин болохыг мөрөөдөн, урлагийн салбарт хөл тавьсан гэдэг.

СУИС-д суралцан жүжигчин болж, анхны тайзны дүрээрээ “Ромео, Жуллетта” хоёрын хайрыг мөнхөлсөн нь анх үзэгчдийн анхааралд өртөж байв. Түүний хувьд ихэвчлэн даруу төлөв, ихэвчлэн өхөөрдөм хөөрхөн, эгэл жирийн охины дүр бүтээдэг. Жүжигчний амьдралаар замнаж яваа тэрбээр оюутан байхдаа МУУГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй дэр нэгтгэсэн.

Өөрөөсөө багагүй насаар ах залуутай ханилсан Ч.Сэлэнгэ нөхөртөө охин, хүү ихэрүүдийг төрүүлж өгөөд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа ээж болж, ихрүүдээ хөхүүлж буй торгон агшингаа хуваалцжээ. Тэрбээр энэ тухайгаа “Эмэгтэй хүний хамгийн нандин үе” хэмээн тодотгосон байна.

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/