Олны танил

Жүжигчин М.Баярбатын гэрээр зочилъё

Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” олон ангит кинонд Тэнүүний дүрийг бүтээж олонд танигдсан, соёлын тэргүүний ажилтан, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатыг танихгүй хүн ховор. Урлагийн хамгийн халуухан залуусын нэг бол Фантастикийн жүжигчин М.Баярбат.

Өдгөө 36 настай тэрбээр продакшныхаа хамгийн даруухан нь гэнэ лээ. Анхны амьдралаа оюутан байхдаа эхлүүлж байсан тэрээр олон жил охин, хүү хоёрын хамт ганц бие аавын амьдралаар амьдарсны эцэст гурван жилийн өмнө Аззаяа гэх цэвэрхэн шар бүсгүйг эхнэрээ болгон гурав дахь хүүхдээ өлгийдсөн.

Хамталгийн бусад бэрээ бодвол, даруухан төрхтэй Аззаяа бүсгүй ханьтайгаа гэрээ танилцууллаа. Аргагүй л орчин үеийн залуусын шийдэл мөн дөө. Тэдний гэрэл цацарсан өргөө гэрт нь аз жаргал хүсээрэй.

 

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!