Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлагад төгсөж, уран бүтээлийн “Хүслийн бороо” цомгоо гаргасан билээ. Анхны цомгийнхоо нээлтээ хийхдээ МУСТА цол тэмдгээр шагнуулсан. Мөн Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн авьяаслаг, ирээдүйтэй дуучин бүсгүй.
М.Хүрэлсүх дууны шүлэг бичдэг болохоор дуучин Л.Солонготой анх танилцсан аж. Насны хол зөрүүтэй хосыг удахгүй сална гэлцсэн ч улам дотносож, хамтдаа бизнес эрхлэн, бизнес нь улам өргөжсөөр…
М.Хүрэлсүх “Нарантуул” захын хажууд байдаг шөнийн захын эзэн, захынхаа хажууд 9 давхар барилга бариулж, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан бэлтэй эр. М.Хүрэлсүх урьд нь амдрал зохиож байсан, 2 хүүхэдтэй хүн. Гэсэн ч хүүхэдтэйгээ чацуу Солонгыг хоёр дахь эхнэрээ болгосноос хойш хүүхэд төрүүлэх болгонд нь онцгой бэлэг барьдаг гэнэ.
Хамт амьдарсан 7 жилийн хугацаандаа дуучин Солонго гурван хүүхэд төрүүлжээ. Түүнд эхний хүүхэд нь мэндлэхэд тоглоомын газар, удаах хүүхэд нь төрөхөд Лексус 570 бэлэглэсэн. Харин гурав дахь хүүхдээ төрөхөд нь амралтын газар, жуулчны бааз бэлэглэсэн гэлцдэг.