Олны танил

Н.Ариунболд: Эр хүнийг шинжье гэвэл эхнэр, хүүхдээ яаж авч явж байгааг нь харчих хэрэгтэй

Шинэ үе продакшний захирал Ариунболд буюу жүжигчин Бооёо урлагийн алтан төлөөлөл болсон сайн уран бүтээлч билээ. Түүнийг сайхан уран бүтээлчин хажуугаар сайн аав гэдгийг хүмүүс мэдэх биз. Жүжигчин Бооёо маань ёстой залуучууд сонсоосой гэмээр сайхан үг хэлжээ.

Тэрээр “Би илүү цаг гарвал хүүхдүүдтэйгээ байхыг боддог. Би 4 охинтой, охидууд гэдэг өөрөө хүч муутай. Эд нар чинь хайрлагдах гэж, услуулах гэж ирсэн цэцэгс. Аль болох л хүүхэд байхад нь цаг хугацааг нь цуг өнгөрүүлчих юмсан. Тэртээ тэрэнгүй хүний хүн болоод, айлын гал бариад л явна. Айлд очих юм чинь гэртээ байгаа дээр нь хамт байя даа гэсэн бодол толгойд байнга байдаг. Дөрвөн охиноо хайраар дутаачихгүй юмсан гэж их хичээж явдаг.

Хажууд нь эхнэр гэж хүн байна. Ер нь тэгээд эр хүнийг шинжье гэвэл эхнэрээ яаж авч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй. Үр хүүхдээ яаж авч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй.

Өөрөө тогос шиг гоё хувцаслачихсан залуучууд олон байдаг. Эхнэр хүүхэд нь их гундуу явж байдаг. Сайхан ах нар байдаг шдээ. Танкийн хар өмсчихсөн мөд элэгдэхгүй ултай гуталтай чанартай малгайтай ах нар байдаг. Тэгэхэд эхнэр нь гял цал, хүүхдүүд нь гял цал явж байдаг. Тийм ах нар гоё харагддаг. Би тэр ах нарыг хараад өөрөө чанартай юм өмсчихье. Эхнэр хүүхэд тогос шиг байна уу, тогоруу шиг байна уу өөрийнхөн асуудал” гэв

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

https://slotbet.online/