Олны танил

Жүжигчин Э.Алдар хоёр дахь үрээ өлгийдлөө

“Фaнтастик” продакшны жүжигчин Э.Алдар Бүүмтаун хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, халамжит хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удaaтай. Тэрээр гэр бүл зохиогоогүй багагүй удсан ч хөөрхөн охин сайн ханьтай болоод амжсан. Түүний үзэсгэлэнт гэргийг Хулан гэдэг.

Өнөөдөр тэрээр хоёр хүүхдийн аав боллоо. Тэрээр “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Оюунцэцэг болон төрх эмнэлгийн хамт олонд гэр бүлийнхээ өмнөөс гүнээ талархал дэвшүүлье.

Та бүхэндээ маш их баярлалаа. Эхнэр охин хоёр маань энх амаржлаа 3750 гр охинтой боллоо. Хайрт Hulan Hln чамдаа би нь зөндөө их хайртай шүү. Мөн баяр хүргэж байгаа аав ээж төрөл садан болон ах эгч найз нөхөд дүү нартаа зөндөө их баярлалаа” гэжээ.

Шинээ хүнээ өлгийдөж авсанд нь халуун баяр хүргье. Сайхан гэр бүлд аз жаргал хүсээрэй!

 

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!