Нэгэн үе Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцнээ Хэцүү анга хэмээх Монголын уран сайхны олон ангит кино нь үзэгчид, залуусыг байлдан дагуулж байсан билээ. Тус кинонд ангийн хөөрхөн охин, нууцхан хайрын эзний дүрээр ажиллаж олонд танигдсан хөтлөгч Э.Уянга хэмээх бүсгүйг мэдэхгүй хүн байхгүй билээ.
Бага наснаасаа л телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч байсан тэрээр хүүхэд насандаа өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгоод авсан азтай нэгэн билээ. Монголын томоохонд тооцогдох UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэх телевизүүдэд ажиллаж өдгөө амжилт дүүрэн карьер өндөр яваа нь бахархууштай.
Хөтлөгч бүсгүйн хувийн амьдрал, гэр бүлийн талаар үзэгч олон сайн мэдэх бөгөөд амьдралынхаа аз жаргалтай хором мөч бүрийг өөрийн цахим хуудсанаа нийтлэдэг нэгэн аж. Өдгөө хоёр хөөрхөн охины ээж Э.Уянга маань гүнж нарынхаа аавыг өөрөө найрч байсангаа нуулгүй ярьж байсан түүхтэй.
Гэсэн хэдий ч залуу гэр бүл маань өөр өөрсдийн амьдралын зам мөрөө дагахыг эрмэлзэж саяхан хөтлөгч Уянга бүсгүй өрх толгойлсон ганц бие ээжийн эгнээнд нэгджээ.