Олны танил

Б.Орхонбаяр арслан сумын эмнэлэгтээ шүдний иж бүрэн аппарат хандивлалаа

Монгол улсын арслан Б.Орхонбаяр энэ жил сэлэнгэчүүддээ гэнэтийн бэлэг барьсаар байгаа аж. Тэр энэ удаа төрөлх сум Цагаан нуурынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний эмчилгээний иж бүрэн аппарат бэлэглэжээ. Орон нутагт шүдний эмнэлгйин хүрэлцээ муу, бага насны хүүхэд болон ахмадуудын дунд амны хөндийн өвчлөл өндөр байдаг. Тиймээс Б.Орхонбаяр арслан дээрх тоног төхөөрөмжийг хандивласан байна.

Эмнэлгийн удирдлагуудын зүгээс шүд, амны хөндийн эмчилгээ хийх болон урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой аппарат хэмээн талархаж буйгаа илэрхийлжээ.

Сэлэнгэчүүд өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсын түүхт ойн улсын их баяр наадамд ес давж, Монгол улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаяртаа хүндэтгэл үзүүлж, цолны мялаалга наадмыг нь зохион байгуулж байсан. Харин энэ удаа тэр төрөлх сумын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн сэтгэлийн хандиваа өргөж байгаа ажээ.

Мэдээллийн эх сурвалж: paparazzi.mn

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!