Зөвлөгөө

Сүүлийн үед хөвгүүдэд маань наалданги үүсч хөвч таслах мэс ажилбар хийлгэх нь их болсон. Энэ нь зөв үү? буруу юу?

Энэ тухай мэдээлэл эрчүүдэд илүү хамаатай гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ бүсгүйчүүд ч гэсэн хайртынхаа болон хүүгийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах ёстой. Хөвч таслах мэс ажилбар нь насанд хүрсэн эрчүүдийн бэлгийн амьдрал болон хүүгийн чинь ирээдүйн амьдралд ч хэрэгтэй ажээ. Гэхдээ Монголчууд бид үүнд нэг их ач холбогдол өгдөггүй явсаар өдийг хүрсэн. Гэвч сүүлийн үедэрэгтэй хүүхдүүдийн бэлэг эрхтэн нь наалданги үүсэх нь элбэг болсон. Эцэг эхчүүд харин энэ мас ажилбарыг хийх нь зөв үү? буруу юу? гэж их эргэлздэг. Тиймээс бид танд энэ мэс ажилбарын талаар тодорхой тайлбарлаж өгье.

Эрэгтэй хүний бэлэг эрхтний толгой хэсгийн арьсыг тайрч авахыг хөвч таслах буюу циркумзиц гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбарыг хийлгэх гол шалтгаан нь ариун цэвэр, эрүүл мэндтэй холбоотой байдаг бөгөөд хөвчөө таслуулахгүй бол тээрхийн арьс нарийсч бэлэг эрхтэний толгой гарч ирэх боломжгүй болсноор бэлгийн өнгөр тэр хавьд ихээр цуглаж үрэвсэл үүсэх, өвчин авах аюултай болдог.

Мэс ажилбрын давуу талууд:

  • Бага насны үед хөвчийг нь таслуулбал бэлэг эрхтний хавдар тусах магадлал нилээд хэмжээгээр багасна
  • Бага насны үед мэс заслыг хийлгэвэл эдгэлт нь насанд хүрсэн хүнийхийг бодвол түргэн байдаг
  • Шээсний замаар халдварладаг үрэвсэлт өвчин тусах магадлал 10 дахин багасдаг
  • Эрчүүд энэ мэс ажилбарыг хийлгэсэн байвал хамтрагч эмэгтэй нь умайн хүзүүний хорт хавдарын вирусыг авах магадлал бага

  • Бэлэг эрхтний ариун цэвэр сайжирснаар БЗХӨ тусах магадлал багасна
  • Мөн бэлгийн өнгөр цугларахаа больдог учраас эрхтнээс ялгарах эвгүй үнэр багасна
  • Бэлгийн хавьтлын үед үрийн шингэн хэт хурдан гадагшлахгүй байх боломжоор хангадаг

Мэс заслын дараа хүндрэл тохиолдох нь бага бөгөөд ихэвчлэн мэс засалчийн буруугаас үүдэн идээлэх, бэлэг эрхтэн гэмтэх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлэгт хандаж хийлгэвэл аюулгүй.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!